СПОРТСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Олимп: ОХУ-аас тамирчдаа Монголын нэр дээр оролцуулах санал тавьжээ

Засгийн газрын шинэ танхимд Спорт, олимпизм хариуцсан сайдаар орсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа ОХУ-ын Спортын сайд Олег Матыцинтай цахимаар уулзаж, ОХУ-ын тамирчдыг “Парис 2024” олимпын наадамд Монголын нэрийн өмнөөс оролцуулах боломжийн талаар ярилцсан гэх мэдээлэл хэвлэлд гарсан билээ.

Эл цахим уулзалт болсон нь үнэн ч дээрх агуулга яригдсан эсэх нь эцэслэн батлагдахгүй байна. Гэхдээ БТСУХ-ны түвшинд яригдсан нь бол үнэн юм.

Eguur.mn энэ сэдвийг хөндөж байна.

ОХУ ЭХЭЛЖ САНАЛ ГАРГАСНЫГ И.АЗИЗОВ УЛАМЖИЛЖЭЭ

Тамирчдаа Монголын нэрийн өмнөөс оролцуулах саналыг ОХУ-ын тал эхэлж тавьжээ. Эхлээд мужийн түвшинд, ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимирович Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхантай уулзаж, зарим спортын төрлүүдээр ОХУ-ын шилдэг тамирчдыг олимп болон тив, дэлхийн тэмцээн уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцуулах хүсэлт  тавьсан.

Манайх нааштай хүлээж авсан учраас Элчин сайд И.Азизов хоёр сарын өмнө /VI.27/ БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхантай уулзаж, хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлсэн байдаг. Уулзалтаар ОХУ-ын хоккей, уран гулгалтын шигшээ багийг Монголд авчрах асуудал яригдаж, шилдэг уран гулгагчдын тоглолтыг ирэх өвөл авчрах тохироо хийсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. ОХУ-ын талаас асуудалд ач холбогдол өгч эхэлснийг энэ уулзалт нотолсон.

Энэ уулзалтаар ОХУ манай талд саналаа дахин тавьжээ. ОХУ-ын тал тамирчдын бэлтгэлжилтийн зардлыг бүрэн хариуцах, манай амжилт гаргадаг уламжлалт спортын төрлүүдэд монгол тамирчдын бэлтгэл сургуулилтад туслан түвшинг нь ахиулж өгөхөө энэ үеэр амалсан аж. Хариуд нь өөрийн улсын тамирчдыг Монголын нэрийн өмнөөс олимпын наадамд оролцуулах хүсэлт тавьжээ. Манай тал энэ хүсэлтийг үгүйсгээгүй, уриалгахан хүлээн авч, цаашид судалж үзэхээ илэрхийлжээ.

ШИЙДВЭР ГАРВАЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГОЛ СУБЪЕКТ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ

ОХУ-ын тамирчдыг нэрийнхээ өмнөөс олимпод оролцуулахын тулд Монгол Улсын иргэн болгох шаардлагатай. Харъяатын тухай хуульд шалгуурыг тодорхой зааж өгсөн байдаг. Тус хуулийн 9.2.1-т “Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх” гэж заасан нь ОХУ-ын саналыг ажил хэрэг болоход саад учруулж буй. Гэхдээ мөн хуулийн 2.3-т 3.”Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно” заасан бий. Энэ асуудлыг нааштай шийдэх гол хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. Дэрэхээс гадна холбогдох өөр бусад хууль, журамд өөрчлөлт оруулах шаардлага мөн үүсч буй.

ОХУ-ЫН ТАМИРЧДЫГ АВСНААР МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНД ЭРСДЭЛ УЧРАХ УУ

Магадлал бага. Дээр эшлэгдсэн Харъяатын тухай хуулийн 1.5-д “Монгол Улсын иргэн болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх” гэсэн заалт бий. Гэхдээ асуудал спорт олимпизмын тухайд бол асуудал өөр байж болно.

ОУОХ олон жилийн өмнөөс ОХУ-д хориг тавьж байгаа ч тамирчдад үргэлж боломж олгож ирсэн. Тиймээс ч ОХУ-аас шилдэг тамирчид иргэншлээ солиод эхэлчихсэн байсан. “Бээжин 2022” өвлийн олимпын наадамд зөвхөн биатлоны төрөлд ОХУ-ын тамирчид Молдав, Беларусь, Румын, БНСУ зэрэг улсын нэрийн өмнөөс уралдсан. Барууны орнуудын тамирчид ч иргэншлээ чөлөөтэй сольдог болсон.

Олимпод өрсөлдсөн БНХАУ-ын хоккейн шигшээ багт Канадын ес, АНУ-ын гурван тамирчин орж тоглосныг дурдахад хангалттай. Тиймээс барууны орнуудын хоригт орох гэдэг ч юм уу, улс оронд хохиролтой дарамт ирэх магадлал харьцангуй гайгүй. Харин ч энх тайвны төлөө улс гэсэн пи-ар болгох боломж бий.  

ОХУ-ын шигшээд багтдаг буриад, тува зэрэг монгол гаралтай тамирчдын тухайд бол эрсдэл бүр ч багасна. ОХУ-ын шигшээдээ багтаж чадаагүй өндөр түвшний тамирчид манай улсын нэрийн өмнөөс олимпод өрсөлдөх асуудал өмнө нь ч яригддаг байсан. Өөрөөр хэлбэл цоо шинэ сэдэв биш юм.

ЭЦСИЙН ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙНА

Манай улс энэ асуудлаар эцсийн шийдэлд хүрээгүй байгаа. Гэхдээ асуудалд хандах хандлага, ач холбогдол өсөж буйг дээр дурдсан. Ажил хэрэг болгоод явбал Монголын спортын хөгжлийг хэдэн жилээр урагшлуулах /хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны бусад хэлбэрээр/ маш сайн саналыг хойд хөршөөс тавьсан нь асуудалд ач холбогдол өгөх шалтгаан. Хоёр жилийн дараах олимпыг одоо харж төлөвлөж байна гэдэг нь нэг талаар олон улсын нөхцөл байдал төдий хугацаандаа сайжрахгүй гэсэн дохиог өгч буй. Хэдий тийм ч байдал  сайжирна гэсэн итгэлтэйгээр урагшлахаас өөр зам бидэнд үгүй. Манай тал нааштай шийдвэр гаргаж, ОХУ-ын шилдгүүд “Парис 2024” олимпын наадамд Монголын нэрийн өмнөөс өрсөлдвөл Манай улс түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа гаргах нь бараг тодорхой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөнч
Зөнч
2022-09-01 09:11

Алуурчин оросуудыг Монгол улсын нэрийн өмнөөс оролцуулб## МАНам 2024 оны сонгуульд баяртай болно

Зочин
Зочин
2022-09-01 09:32

Тэгээд хэн нэгэн иван ##т авчуул манайхан баахан байр Л300 өгцгөөх юмуу бас тэр жил болгоны 5 сая ??? ????????????

иргэн
иргэн
2022-09-01 09:59

Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдгийг санамаар даа

Зочин
Зочин
2022-09-01 10:56

л##ар оросуудад хулхидуулсан нь багадаагүй л бмаар

Зочин
Зочин
2022-09-01 11:05

Ёс жудагаа ##дсан амьтан бэ

Зочин
Зочин
2022-09-01 11:06

Бүүр нэг тархи нь ажиллахаан байчихсан гэдэг нь мэдэгдэж байгаа юм шдээ нийгэмрүүгээ чиглэсэн өчнөөн хийх юм нүдэн дээр ил байхад тэнэгтээд ийм юм яриад явж байдаг адгуус юмдаа

Хулансаран
Хулансаран
2022-09-01 11:10

Манай бөх агаа нэг иймэрхүү л юм сэтгэнэ дээ улс төрийн мэдрэмж үгүй дурак.

Иргэн
Иргэн
2022-09-01 11:12

Монгол тусгаар улс биз дээ юү болоод байна

ЗочинЧ
ЗочинЧ
2022-09-01 11:14

Үхэж байхдаа таарсан хулмаснууд

Зочинзочин
Зочинзочин
2022-09-01 11:17

Энэ бөх ийм л юм хийнэ дээ.Тэгэж байж олон улсын хоригт оров доо.Эзлэн түрэмгийлэгчдыг Дэлхий нийтээрээ жигшиж байгаа энэ үед....

hAbaA
hAbaA
2022-09-01 14:17

Айлаас ирэхээр авдараа ух: Бэлэн тамирчин аваад бөөн мед##ь авах нэг хэрэг ингэлээ гээд Монгол хүний бие бялдар, эрүүл мэнд сайжирч, дундаж насл##т нэмэгдэж, амьдр##ын чанар дээшлэх үү? Баян Арабын ертөнцөд 20 жилийн өмнө (СССР-ийн задр##ын үед) Оросын олон мундаг тамирчин, багш нарыг авч Олимпод тодорхой амжилтад хүрсэн ч иргэдийн эрүүл мэнд, өөрсдийн тамирчдын амжилт, үндэсний бахарх## гэдэг зүйлгүй болсон. Сүүлийн жилүүдэд энэ бүхэндээ дүгнэлт хийж иргэдээ спортлог болгохын тулд, Араб хүнийг дэлхийд гаргахын тулд маш их хөрөнгө оруул##тыг хийж байна. Тэгээд ч дэлхийн олон улс орон "Олимпод оролцох нь чух##" гэдэг үзлээр оролцож зөв маркетингаар эх орноо сурт##чилдаг (Тонга улсын нүцгэн цээжтэй тамирчин) спортын хийгээд бизнессийн өрсөлдөөн болсон. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, бие бялдрын боловсролоо дээшлүүлж чадв## бид хүний хүнээр биш Монгол охид, хөвгүүдээрээ дэлхийд бахархах өдөр ойрхон байна.

Уншигч
Уншигч
2022-09-01 16:23

Иргэншил авчихв## яагаад болохгүй гэж, гэхдээ хэт олон хүнийг авах бол эрсдэл учрах л байх, дараа нь пянгаа даахгүй юм болох вий, тунгаар нь уусан чи байтугай тунгийг нь долоосон би үхэх гэж байна гэдэг тэнэг бадарчингийн үлгэр лугаа болчихгүй бол ч.

Зочин
Зочин
2022-09-01 16:40

Яагаад болохгүй гэж харин ч монголд ашигтай хөрөнгө оруул##т болно шдэ Энэ оросуудыг үзэн ядаад бга юм бичээд бга улсууд бүгд америкийн гар хөл хятадын эрлийзүүд л бж таарна Ер нь бол дэлхий даяараа л чөлөөтэй өөр улсын нэр дээр тамирчнаа оруулж л бдг шдэ юу нь болохгүй бга юм Шагн## урамшуул## дээр асууд## бга бол(гол нь цохиод бга бол тусгай хуулийн за##т оруулаад легионеруудын шагн##ыг нь хасчихна биз) хууль шинээр гарга## болоо шдэ Алуурчин орос , орост хулхидуулах нь , өөр хийх ажил зөндөө бхад ч ГЭНЭ ҮҮ юугаа хуцаад бга новшнууд бэ Эсэргүүцсэн болгоны үгийг дагана гэж юу бдын Тэгвэл ТӨР гэж байгаад яадын. тэр сан##ыг нь хүлээж авсан нь ашгтай МОНГОЛД ямар ч хортой нөлөө бхгүй л болвуу!!!

Зочин
Зочин
2022-09-01 17:15

ФАШИСТ ОРОСУУДАА ЗӨЙЛ

Зочин
Зочин
2022-09-01 17:16

ЕСТОЙ ҮГҮЙ ШҮҮ ХҮРЭЛСҮХЭЭ БАТЭРДЭНЭЭ

Зочин
Зочин
2022-09-01 17:31

Хятадын хоккейн багт Канадууд тоглож байсан гэж жишээ татжээ. Тэр Канадууд чинь түрэмгий дайн хийсэн улсаас ирж тоглоогүй юм шүү сайн л бодоорой доо. Тэгэхгүй бол 30 жил таср##тгүй тусламж үзүүлсэн Японы ард түмний эсрэг оросуудтай нийлж хээрийн сургууль хийсэнтэй адилхан юм болох вий дээ.

Зочин
Зочин
2022-09-01 17:32

Дэмжихгүй байна

Зочин
Зочин
2022-09-01 17:32

энэ бол буруу ингэж болохгүй

Зочин
Зочин
2022-09-01 18:43

САЙХАН САНАА БАЙНА АМЖИЛТ ХҮСЬЕ

Зочин
Зочин
2022-09-01 18:49

Энэ б##ай шар өвгөнийг монголоос хөөж явуулахыг шаардаж байна

Больж үз
Больж үз
2022-09-01 19:11

Больж үз. Зөвшөөрч тэнэгтэцгээв!

Зочин
Зочин
2022-09-01 19:19

Худ## мэдээлэл цацсхаа болиоч.

Халзан чемодан
Халзан чемодан
2022-09-01 20:43

Энэ нэг х##зан чемодан хочит Жарг##сайхан гэж нэг л##ар бнаа.
Эсвэл Оросуудтай эсвэл Тайвануудтай уулзаад гэрээ хийгээд байгаа гэсэн. Гай болох вий дээ ####

Зочин
Зочин
2022-09-01 23:32

Оростой их сүжрээд байв## олон улсын дургүйцлийг хүргэж хоригт орох магадл##тай шүү.Саяхан монголд хамгийн их тус##ж дэмждэг Япон улсын ойр нутагт оростой хамтарсан цэргийн сургууль хийж Япончуудынмдүргүйцлийг төрүүлсэн.

Suirch bn daa
Suirch bn daa
2022-09-02 10:49

Za orosiin respublik bolgotsiin bn , tsaaguuraa zavaan yum hiij bgaa gedgiig medehgui bn uu, hujaa hujaa geel bdag orosuud buur hogiin yum hiigeed bhad yasan m#lnuud ve, orosuud daraa ni yu gej ch hutsaj chadna shuu genedeed huuruud aluulahvii

Зочин
Зочин
2022-09-02 11:02

Алуурчин оросуудаас хол байх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-02 11:33

Болохгүй юм байхгүй. Дэлхийн маш олон улсууд дуртай нь аргагүй л зөвшөөрнө. Оркууд олон юм яриад хэрэггүй. Монгол зөвшөөрөх хэрэгтэй

Иргэн
Иргэн
2022-09-02 11:46

СЭРҮҮН ЗҮҮДЛЭХ ЮМАА!!!ККК

Зочин
Зочин
2022-09-02 19:10

Батэрдэнэ сайд Орос тамирчдыг Монгол улсын нэрийн өмнөөс Олимпод оролцох боломжтой гээд "мэдэмхийрчихсэн нь үнэн байх"

Зочин
Зочин
2022-09-03 22:58

Хоёулаа Олимпийн эрхээ хасуулчихв## вий дээ!

Зочин
Зочин
2022-09-04 08:05

Түүгээр явсан гайг үүгээр дуудаж тэнэгтэх хэрэггүй шүү. Манайд ямарч ашиггүй харин ч гай болно. Фашист оросуудад л ашигтай байх.

Зочин
Зочин
2022-09-04 23:02

Буриад, якут гээд монгол царайтай хэдийг нь авч болох л юм. Буриадын байт харваачид сайн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button