ДЭЛХИЙ

Европын холбоо оросуудад тавих визийн шалгуураа чангална

Европын холбооны Гадаад харилцааны сайд нар Москватай байгуулсан визийн тухай хэлэлцээрийн үйлчлэлийг тодорхойгүй хугацаагаар зогсоохоор тохиролцжээ. Ингэснээр ОХУ-ын иргэд Европын холбооны улсуудад зорчиход визийн журам нь одоогийнхоос чангарах юм байна. Украин болон бас бус улсууд хэлэлцээрийг нэгмөр цуцлах санаачилга гаргасан ч Франц, Герман эсэргүүцжээ.

Энэ нь Оросын залуу үеийг хохироосон хэрэг гэсэн байр суурийг Франц улс илэрхийлсэн аж.

Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэн хоёрдугаар сараас хойш ОХУ-ын сая гаруй иргэд Европын холбооны улсуудад зорчжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button