ДЭЛХИЙ

Ой зургаан сартай хүүхдээ өлбөрүүлсэн эхэд бүх насаар нь хорих ял оноов

АНУ-ын Флорида мужийн шүүх ой таван сартай хүүгээ хоол тэжээлийн дутагдалд оруулж үхэлд хүргэсэн эхэд бүх насаар нь хорих ял оноожээ. Цагаан хоолтон тэр эмэгтэй хүүхдэдээ ногооны зутан гэх мэт дан цагаан хоол идүүлсээр уургийн дутагдалд оруулж, үхэлд хүргэсэн юм байна.

38 настай Шейла О Лиригийн хүү Эзра О Лири 2019 оны есдүгээр сард нас баржээ. Нас барах үедээ хүү ойролцоогоор найман кг буюу хэвийн хэмжээнээс 3-4 кг-аар хөнгөн байжээ. Долоон сартай хүүхэд найман кг жинтэй байх ёстой байдаг аж. Эмнэлгийн дүгнэлт хүүг хоол тэжээлийн дутагдлаас болж нас барсан гэж гарсан тул Шүүхээс Шейлаг хүүгээ санамсаргүй байдлаар үхэлд хүргэсэн, хүүхдэд харгис хэрцгий хандсан буруутай гэж үзэж, өнгөрсөн мягмар гарагт /VIII.30/ 30+30 нийт 60 жил хорих ял оноожээ.

Нөхөр Райан О Лири нь мөн энэ хэргийн улмаас ял сонсож шоронд орсон учир тэдний 5, 3 настай хоёр хүүхдийн асран халамжлах асуудлыг шүүхээс мөн шийдэх шаардлагатай болсон байна. Хүүхдүүд мөн л хоол тэжээлийн дутагдалд орсон байжээ.    

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ser
Ser

odoonii ene yanzan buriin deglem bariad tenegteed bgaa humuus huuhduudee bas yag iim ulmun zelmen bailgasaar bgaad surgatsan baidgiin bna lee shd, teriigee tegeed eruul bna ch geh shig

Зочин
Зочин
Reply to  Ser

Харин тийм миний таньдаг гэр бүл эхнэр нь нөхөр хүүхдүүдийнхээ юу идэхийг мэддэг.Өөрөө турах гээд нөхөр хүүхдүүддээ бас дэглэм бариулдаг.

Зочин
Зочин
Reply to  Ser

yag unen

Ser
Ser

aimar ymbe

хаха
хаха

Цагаан хоолтонгууд ч ер нь хэвийн бус сэтгэхгүйтэй галзуу юмнууд байдаг юм билээдээ

Зочин
Зочин

Америкийн одоогийн нийгэмийг магтаад байгаа нөхөд энэ нийтлэлийг олон дахин уншина уу .Өдөр бүр буудалцаан алалцаан

хаха
хаха
Reply to  Зочин

тэнэг үхэр минь энд АНУ байна уу хаанах байна уу ямар хамаа байнаа АНУ-д л ийм мэдрэл муутай гичийнүүдэд яв өгч байгаа бусад газар бол ял өгч чадахгүй үхэртэж байгаа ш дээ малаа

Холбоотой мэдээ

Back to top button