ДЭЛХИЙ

Францын теннисчин Фиона Ферро дасгалжуулагчаа хүчингийн хэрэгт буруутгав

Францын теннисчин Фиона Ферро дасгалжуулагч Пьер Бутейрээ хүчингийн хэрэгт буруутгажээ. “Ле Фигаро” сонин энэ талаар мэдээллээ.

Теннисчин энэ жил 25 настай бөгөөд хүчирхийллийн хэрэг харин түүнийг 15-18 настай байх үед үйлдэгдсэн гэнэ. Харин Пьер Бутейр энэ мэдэгдлийг үгүйсгэж, “Сайн дурын үндсэн дээр бэлгийн харилцаанд ордог байсан” гэсэн байна. Фиона Ферро энэ асуудлаар өнгөрсөн хоёрдугаар сард Цагдаад гомдол гаргаад байсан аж. Хуулийн байгууллага одоо П.Бутейрт хүчирхийлүүлсэн өөр хохирогч байгаа эсхийг тогтоохоор ажилдлаж байгаа аж. Хэрвээ өөр хохирогч гарч ирвэл 20 жил хоригдох ч магадлалтай хүнд хэргээр эрүү үүсэх эрсдэлтэй болжээ.  

Фиона Ферро дэлхийн чансаанд 259 дүгээрт бичигддэг, ганцаарчилсан төрөлд WTA-ийн хоёр тэмцээнд түрүүлсэн тамирчин аж.     

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button