“Лукойл”-ын ЗЗ-ийн дарга эмнэлгийн цонхоор унаж нас барлаа

ОХУ-ын газрын тосны аварга компани “Лукойл”-ын Захирлуудын зөвлөлийн дарга Равиль Маганов эмнэлгийн зургаадугаар давхрын цонхоор унаж нас баржээ.
Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч гэмтлээ даалгүй өнгөрсөн гэнэ. Эл учрал өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 07.30 /Монголын цагаар 12.30/ цагт болжээ. Хуулийн байгууллагууд хэргийн газар үзлэг хийж, шалгаж эхэлсэн байна.
Хэвлэлүүдийн мэдээнд “Р.Маганов зүрхний шигдээс болсны улмаас Маршал Тимощенкогийн гудамжинд орших Клиникийн төв эмнэлэгт хүргэгдэж ирсэн”, “Тайвшруулах эм хэрэглэдэг байсан”, “Цонхны тавцан дээрээс задалсан тамхитай хайрцаг олдсон, тамхи татах үедээ унасан байх магадлалтай” зэрэг мэдээлэл нийтлэг байна.
Бас нэг анхаарал татах мэдээлэл байгаа нь тэрээр гадна фасадны засварын ажил явагдаж байсан талын цонхоор унасан, засвар хийх зорилгоор ажиглалтын камеруудыг буулгасан байсан тухай юм. Хажуу тасагт эхнэр нь хэвтэж байсан ч юу ч мэдээгүй гэнэ. “Лукойл” компаниас гаргасан албан ёсны эмгэнэлт захирлынхаа үхлийн шалтгааныг “хүнд өвчний учир” гэж бичжээ.
Равиль Маганов нь энэ жил 67 настай. “Лукойл”-д 1993 оноос хойш ажиллаж байсан аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иванууд шидсэн л дээ.Ойлгомжтой....
setgetsiin uvchtei bsan bh
yamar aimariin, ene sezoorol n ihdeheer oros mongol geltgui iim ym ihseed bgaam bishu
энэ бүх аллагауудыг путины захиалгаар чеченьүүд гүйцэтгэдэг ,,аллага гүйцэтгэх зорилготой 300 хүний бүрэлдэхүүэнтэй бүрэн зэвсэглэсэн хуягт машинуудтай чеченүүд дотоод яамныхаа байрны эсорэг талд президенгт зочид буудал д байрлаж байдаг гэж оросын сайтууд бичигддэг аллага үйлдэснийхээ төлөө чечены удирдагч оросын хуульд зархирагдахгүй амьпдарч байгаа нь үнэнлдээ
Путины нүгэл мөн ч зузаарч байнаа.
ЭНЭ ХЭНД ХАМААТАЙ ЮМ БЭ? ӨӨРСДИЙГӨӨ ЯАЯА ГЭЖ БАЙЖ НЭГ ИВАН САНСАРТ НИСЭЭ Л БИЗ ХАРИН ҮҮНИЙХЭЭ ОРОНД ГАЛЗУУРААД БАЙГАА ЭРХ БАРИГЧ НАМЫХАА БУЗАР БУЛАЙГ ИЛЧЛЭЭЧ ТЭНЭГҮҮДЭЭ ҮХЭЖ ГЭНЭ ШҮҮ ХОХЬ ЧИНЬ СДА МИНЬ
Баяжчихаад эх орныхоо эсрэг дуугардаг нь баян хүнд эх орон байдаггүй, шуналаас өөр юм байдаггүйнх гэж ярьдаг, хэний хөрөнгөн дээр баяжчихаад хэний эсрэг бодолтой байгаад тэнгэрийн гэсгээлд өртөв,