Аун Сан Су Чид гурван жилийн ял оноолоо

Мьянмарын шүүхээс эрх баригч асан Ардчиллын төлөө үндэсний лиг намын удирдагч Аун Сан Су Чид гурван жилийн хорих ял оноосон талаар хэвлэлүүд мэдээллээ.
Түүнийг өнгөрсөн оны сүүлээр болсон Парламентын сонгуульд нөлөөлсөн гэсэн үндэслэлээр ялласан байна. Тэрбээр өмнө нь хууль зөрчсөн өөр бусад үйлдэлдээ Шүүхээс 17 жилийн ял сонсоод байсан юм.
Тус улсад төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй цэргийнхэн 2023 онд чөлөөт сонгууль явуулна хэмээн амлалт өгөөд байгаа. Гэсэн ч наана нь хамгийн том өрсөлдөгч болох Ардчиллын төлөөх үндэсний лиг намын удирдагчид нь олон жилийн ял өгч, түүгээр зогсохгүй намыг нь татан буулгахаар заналхийлж буй нь Мьянмарт ардчиллын ирээдүйг бүдэгрүүлж байна гэсэн санааг барууны хэвлэлүүдэд илэрхийлсэн байна.
Мьянмарт 2020 онд болсон бүх нийтийн сонгуульд Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лиг нам ялалт байгуулж, олон болсон. Гэвч цэргийнхэн 2021 оны хоёрдугаар сард төрийн эргэлт хийж, Ардчиллын төлөөх үндэсний лиг болон Аун Сан Су Чиг төрийн эрх мэдлээс нь түлхэн унагасан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яагаад вэ. дэлхий өөрөө ийм шударга бус байж болохгүй ш дээ. олон т�##�т байр суурийг тандах ёстой баймаар. энэ хүнийг хэдхэн жилийн өмнө л дэлхийн улс төрч, дэлхийн ардчилсан эмэгтэй гэх мэтээр ойлгуулан тунхаглаад байгаагүй бил үү