ДЭЛХИЙ

Кристина Киршнерийн амь насанд халдахыг завдав

Буутай этгээд Аргентиний Дэд ерөнхийлөгч  Кристина Фернандес де Киршнерийн амь насанд халдахыг оролджээ. Улстөрчийг машинаасаа буух үед бүчин авсан олны дундаас нэгэн этгээд цэнэгтэй гар буугаар толгойд нь чиглүүлж, буудахыг завдсан байна.

Хамгаалалтын ажилтнууд амжин бууных нь чиглэлийг өөрчилж, улмаар баривчилжээ.

Бууны ам нүүр лүү нь чиглэх агшинд Дэд ерөнхийлөгч эхлээд хариу үйлдлээрээ доошоо тонгойж, дараа нь машиндаа суугаад явж одсон байна. Гэхдээ хариу үйлдэл нь тийм ч хурдан байгаагүй, халдлага үйлдсэн этгээд гохоо дарсан бол амь насанд нь аюул учрах байсан нь дүрс бичлэгт үлджээ.  

35 настай, Фернандо Монтьел гэгч бразил эр уг халдлагыг үйлдсэн бөгөөд өмнө нь зэвсэг хууль бусаар хадгалсан хэргээр хариуцлага хүлээж байсан нэгэн гэнэ. Тэрбээр Bersa загварын 0.4 мм-ийн таван сумтай винтовоор халдлага үйлдсэн ч азаар сум нь тэсрээгүй аж. Гэмт этгээдийг баривчилж, бууг нь хураасан учраас одоо холбогдох байцаалт, шалгалтыг явуулж, хэргийн учрыг тодруулна гэж Аюулгүй байдлын сайд Анибал Фернандес сэтгүүлчдэд мэдээлсэн байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 2, 2022 17:06

аймарийн

Зочин
Зочин
9 сар 2, 2022 17:09

дотор нь хагар�##�дуулах гадны нөлөө бх

Холбоотой мэдээ

Back to top button