ДЭЛХИЙ

“Ноттингем форест” 21 шинэ тоглогч авч дээд амжилт тогтоолоо

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Нотингем форест” баг энэ зун 21 шинэ тоглогч авч, солилцоо наймааны нэг “цонх”-оор хамгийн олон тоглогч авсан дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тус баг өнгөрсөн улиралд “Чемпионшип” дивизионд сайн тоглож, энэ улирлаас Премьер лигт эргэж ирээд буй юм. Өмнөх дээд амжилтыг “Кристал Пэлас” 2013 онд, 17 шинэ тоглогч авчирсан үзүүлэлтээр тогтоож байжээ. “Ноттингем”-ийн авчрах шинэ тоглогч 21-ээр ч хязгаарлагдахгүй бөгөөд Серж Орьег авчрах төлөвлөгөөтэй байна. М.Батшуайг “Челси”-гээс зээлээр авахаар тохирсон ч Лондоны баг цонх хаагдахаас өмнө бичиг баримтаа бүрдүүлж чадаагүй аж.

21 тоглогчоос Морган Гиббс Уайтыг хамгийн үнэтэй авсан бөгөөд үнийн дүн нь 42.5 сая фунтэд хүрчээ.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button