ДЭЛХИЙ

FACT CHECK: Цэргийн сургуулилтад оролцсоноос болж Монгол-Японы харилцаа муудах уу

ОХУ-ын Алс Дорнодод болж буй “Дорно 2022” олон улсын цэргийн сургуулилтад Монгол Улс оролцож байгаа билээ. Энэхүү сургуулилттай холбоотойгоор Монгол-Японы харилцаа муудах мэт мэдээллийг нэр бүхий хүмүүс цахим орчинд түгээсэн юм.

Тухайлбал,

Юуны өмнө дээрх жиргээг хувь иргэний байр суурь гэж хүлээж авах ёстой юм. Монгол Улсад иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ олон нийтийн сүлжээ нь бусдад нөлөөлөх хэрэгсэл тул дурдагдсан мэдээлэл үнэн эсэхийг нягталж fact check хийв.

ГХЯ-НЫ ЗӨВЛӨМЖИЙГ ЗААВАЛ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ ЮУ

Тараагдсан мэдээлэлд “Гадаад яам...сургуулилтад оролцохгүй байх сануулга өгч...” гэсэн үгс бий. УИХ хууль батлахад яамдаас заавал санал авдаг. ЗГ, бусад байгууллагууд шийдвэр гаргахдаа ерөнхий чиг үүргийн /Гадаад харилцаа, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн/ яамнаас санал, зөвлөмж авч болно. Гэхдээ заавал биелүүлнэ гэсэн хууль байдаггүй аж. Ер нь төрийн бүтцүүд өөрийн салбартаа л эзэн байна уу гэхээс бусад салбарын ажиллагаанд санал өгөх хэлбэрээр оролцдог, шууд захирдаггүй жишигтэй. ҮАБЗ хүртэл заавал дагаж мөрдөх үүрэгтэй тушаал шийдвэр биш, зөвлөмж гаргадаг.

Жич: Улс орнууд ашиг сонирхлын олон бүлгийн эрх ашгийг хөндөх чухал асуудлыг шийдэхдээ хоёрдмол байдлыг зориудаар харуулах хандлага байдаг. Монгол Улс жишээ нь, Украины асуудалд түдгэлзэж байгаа ч иргэдийн түвшинд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж болж байна. Энэ нь Монгол Улс ардчилалтай, олон ургальч үзэлтэй гэсэн мессежийг өгч байдаг.

Сая АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Пелоси Тайваньд айлчлахад Пентагон, Ерөнхийлөгч Жо Байден хүртэл хориглож “жүжиг” тоглосон нь хамгийн тод жишээ. Нэг талаар нэр хүнд муутай Ерөнхийлөгчөө намаасаа салгаж харагдуулах Ардчилагчдын сонгуулийн пи ар боловч эцсийн үйлдэл нь АНУ-ын төрийн бодлогын дагуу явагдсан байх жишээтэй.     

ГАДНЫН УЛСАД БОЛЖ БАЙГАА ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ РУУ “ОРГОЖ” ЯВАХ БОЛОМЖ БИЙ ЮУ

Мэдээлэлд Ж.Энхбаяр хэдэн цэргийг ОХУ руу оргуулж авч явсан юм биш үү гэсэн өгүүлбэр бий. Босоо удирдлагын тогтолцоотой, хариуцлага өндөр батлан хамгаалахын салбарт хэн нэгэн дарга дур мэдэж цэрэг авч явах асуудал байхгүй. Мэдээлэл тараагсад зүгээр нэг Ж.Энхбаяр гэж хүн цэрэг оргуулж авч явсан мэт бичсэн нь иргэдэд ташаа ойлголт өгөхийг хичээсэн мэт харагдуулжээ. Дор нь бичсэн “Дураараа юм бэ” гэх мэтийн сэтгэгдэлд хариу өгсөнгүй.

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр гээд албан тушаалыг нь тавьчихсан бол асуудал газар авахгүй байв. Энэ нь Цэргийн сургуулилтад оролцох асуудал ҮАБЗ, Ерөнхийлөгчийн түвшинд шийдэгдсэнийг шууд харуулах байсан юм.   

Т.ШИМИЗҮГИЙН МЭДЭГДЭЛ, NHK-ИЙН МЭДЭЭ, ЦАГААН ОРДНЫ МЭДЭГДЛИЙН ТАЛААР...

Энэ сэдэвтэй холбоотойгоор:

“Монголд Элчин сайдаар олон жил суусан Такэнори Шимизү “Хоёр улсын харилцаанд санаа зовниж байгаа”,

БНСУ-ын Элчин сайд монголчуудад үйлчлэх визийн журмаа чангаруулж, дамжин өнгөрч буй монгол иргэдээс транзит виз шаарддаг болсон,

“NHK телевиз мэдээлэлдээ Монголыг онцолсон, ЭСЯ нь өдөөн хатгалга гэж үзсэн. Ерөнхий сайдад виз өгөхгүй байж магадгүй”

“АНУ сургуулилтад оролцсон Энэтхэгээс бусад улсыг дайныг дэмжигч гэж үзнэ гэж зарласан” зэрэг мэдээлэл тарсан. Тэдгээрт жижиг тайлбар хийх хэрэгтэй гэж бодож байна.

ТАКЭНОРИ ШИМИЗҮ САНАА ЗОВНИСОН НЬ ҮНЭН Ч ХӨНДЛӨНГИЙН ШАЛТГААНТАЙ

Японоос Монголд Элчин сайдаар олон жил суусан, монголчуудын хүндэт хүн Такэнори Шимизү “Блүүмберг” телевизэд өгсөн ярилцлагадаа “Хоёр улсын харилцааны цаашдын ирээдүйд санаа зовинож байгаа” гэдгээ илэрхийлсэн нь үнэн ч “Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор” гэж тодотгосон байгаа. Манай хоёр улс оюун санааны хувьд ойр ч Япон Улс барууны орнуудын бүлэглэлд хамаардаг. Манай улс төвийг сахих эрмэлзэлтэй ч барууныхны талд яагаад ч орж болохооргүй нөхцөл байдалтай. ОХУ, БНХАУ-ын “Олон туйлт ертөнцийг цогцлоох” зорилгоор байгуулагдсан гэх БРИКС-т элсэнэ гэсэн мэдээлэл ч сүүлийн үед гарах болсон. Такенори Шимизү гуайн санаа зовинол үүнд оршиж байгаа болов уу.    

БНСУ МОНГОЛЫН ИРГЭДЭЭС ТРАНЗИТ ВИЗ ШААРДААГҮЙ

Энэ мэдээлэл худал болохыг албаны эх сурвалж нотолсон.

NHK МОНГОЛЫГ ОНЦЛООГҮЙ

Ядоны төв телевиз цэргийн сургуулилтыг мэдээллийнхээ эхэнд гаргасан байж болох ч Монголыг онцлоогүй, тэр тусмаа өдөөн хатгасан гэсэн үг, өгүүлбэр хэрэглээгүй байна.

АНУ МОНГОЛЫГ ДАЙНЫГ ДЭМЖИГЧ УЛС ГЭЖ ҮЗЭЭГҮЙ

Олон нийтийн сүлжээнд “АНУ сургуулилтад оролцсон Энэтхэгээс бусад улсыг дайныг дэмжигч гэж үзнэ гэж зарласан” гэсэн мэдээллийг шалгахад илт худал байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер бусад улсад биш, харин ч Энэтхэгийг сургуулилтад оролцох гэж буйд илүү ихээр санаа зовж байгаа гэж мэдэгдсэн байна.

Тийм амар гардаг шийдвэр ч биш. Литва гэхэд хэдхэн хоногийн өмнө л ОХУ-ыг Дайныг дэмжигч улс гэж үзлээ.    

ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТААС БОЛЖ МОНГОЛ ЯПОНЫ ХАРИЛЦАА ХУРЦДААГҮЙ

Дээрх мэдээллүүд бүгд нийлээд ерөнхийдөө “Японтой харилцаагаа хурцатгачих вий” гэсэн санаа зовинолоос үүдэлтэй.

Үүнийг зөвтгөж болно. Гэхдээ хоёр улсын харилцаа ОХУ-д болж буй сургуулилтаас болж муудсан, муудна гэх ямар ч илрэл одоогоор алга байна. Энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болж байгаа. Тэмдэглэн өнгөрүүлэх ажлууд төлөвлөгөөний дагуу явж буй. Цэргийн сургуулилтын тухайд, Украины дайн эхэлсэн нь манай Монгол Улсын гадаад бодлогод, тэр тусмаа батлан хамгаалах бодлогод ямар ч өөрчлөлт ороогүй. Цэрэг армиа чадваржуулахыг өмнө ч хичээж байсан, одоо ч хэвээрээ.

Олон талт гадаад бодлоготой гэдгээ харуулах нэг боломж нь цэргийн хамтарсан сургуулилт болчихоод байна. Уламжлалт сургуулилтуудынхаа нэгийг ч таслаагүй. АНУ-тай ч хийсэн, Энэтхэгтэй ч хийсэн, ОХУ-тай ч хийсэн. Тэр байтугай Японтой ч цэргийн хамтарсан сургуулилт хийсэн. “Зам 2022” хамтарсан сургуулилт өнгөрсөн сарын 1-нд эхэлж, 20 хоног үргэлжилснийг нээлттэй эх сурвалжаас харж болно.   

  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-09-03 12:45

Surguultand oroltsoj bgaa Enetheg ulstai bas muutah u,manai ulsig yamar geopolitikiin nohtsol bdald bdgiig sain oilgoj bga,iimhen uymnaas bolj muudan gej uy bh ve,atomin bombog hauylsan ameriktaigaa nzlaad yavj bolj bhad,hereggui sensatslah uym..

Зочин
Зочин
2022-09-04 15:26
Reply to  Zochin

Тийм б�##�ай юм хэзээ ч хаана ч байдаггүй юм.

Түүхч
Түүхч
2022-09-03 14:05

МАНАЙ ДОТООДОД ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ ОЛШИРСОНЫ ИЛРЭЛ . ИЙМ ИЛРЭЛИЙГ ЭРТХЭН НАМ ДАРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ....
ТОС ДОТРООСОО ӨТВӨЛ АЮУЛТАЙ ГЭДЭГДЭЭ........

ajaa taij
ajaa taij
2022-09-05 11:15
Reply to  Түүхч

utduguu utuud ulaanaar ergej baina. bid teneg bish mash anhaaraltai ajiglaj baigaa

Харх
Харх
2022-09-03 14:18

Жингийн цуваа яавдгаараа яавоо

ZOCHIN
ZOCHIN
2022-09-03 15:45

MONGOL BOL JIJIGHEEN ULS. ZUVHUN AMDRAHIIN TULD TOM GURNUUDIIN DUND YAAJ AMID YVAH VE GEDGEE L TEEJ YVAA ULS
. HARIN TOM GURNUUD JIJIGHEN MONGOL ULSIIN ERH ASHGIIG N ZUVUUR OILGOOROI. MONGOL GEHDEE ARDCHILALD L UNENCHSHUU....AVILGACHIDAASAA SALCHIHVAL...

Зочин
Зочин
2022-09-03 15:49

Баабар байнга хутган үймүүлдэг. Энэ хүнд итгэхээ болиод удаж байна.

Зочин
Зочин
2022-09-03 15:50

Тэгээд Япон монголыг удирдах уу өртөхгүй гэр дулаан үзэхгүй тархигүй толгой жарг�##� үзэхгүй гэж самурнууд хөгжөөд дууссан бол дахиад Америкаар бөмбөгдүүл

Зочин
Зочин
2022-09-03 17:19

Монгол �##�с дорнод манжуурыг эзлэх төлөвлөгөө нь одоо хүртэл хадг�##�агдсан Япон Д�##�айд живэхээ мэдэх болохоор хий худоаа олон юм хуцахаас хаа холдов гэж. Ер нь баруунхан юу гэх бол гэж айж өөрийн тусгаар тогтнолын бат�##�гаагаа гаргуунд гаргаж өөриын толгойгүй баыж болохгүй. ГХЯ -ныхан аятайхан оронд элчин болчих мөрөөдөл бүтэхгүй гэж айхаас монголын ирээдүй падлийгүй

Зочин
Зочин
2022-09-03 18:08

д�##�айн чанд дахь эзэндээ та�##�агдах гэж тэжээвэр гөлөгнүүд хуцаж бна

Зочин
Зочин
2022-09-03 19:32

МОНГОЛ БОЛ ММНИЙ Л МОНГОЛ . ХЭНТЭЙ ЮУ ХИЙХЭЭ ГАДНЫХНААР ЗААЛГАМААРГҮЙ БАЙНА.БИДЭНД ЗӨӨЛӨВЧ БҮСНИЙ ЭРХ АШГАА ХАМГААМЖ ХӨГЖМӨӨР БАЙНА НЭГ ДАЙСАНТАЙ БИШ , ОЛОН НӨХӨРТЭЙ. , МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛМЭЭР БАЙНА.. АНУ , БАРУУН , орос гэлтгүй ХӨГЖМӨӨР байна.Бид жинхэнэ утгаараа орос хятад, америк гээд ЗӨӨЛӨВЧ, зохицуулагч улс болмоор байна.ХЭН НЭГНИЙГ ДАГАЖ ДАЛДАЙЖ НЭГ нь дайсан нөгөөдөх нь дайсан байх естой юм бэ.

Зочин
Зочин
2022-09-03 22:22

Чад�##� хүрвэл, бас олон улсын геополитикд �##�иваа улс оролцож нөлөөлж байв�##� хэн хаана юу хийж байхыг хэн зааж сургах ёстой юм бэ .

Иргэн
Иргэн
2022-09-03 23:39

М�##�нуудаа тэгээд оролцох нь зөв юмуу яаж ч бодсон дайныг дэмжсэн болж харагдана биз дээ

Иргэн
Иргэн
2022-09-04 14:46
Reply to  Иргэн

Үгүй дээ

Судлаач иргэн
Судлаач иргэн
2022-09-04 19:15

МАН ын коммунистууд яг л Путины ухуулпгчид шиг бичжээ...иргэдицн санаа бодол шуумжлжл зов байсан..монголын тор нь иргэдээ боддогуй хуурамч худ�##�ч хулгайч тор байгаа..тиймээс цаашид украйны дайны дараа америк японыг тушиж впдчил�##�ыг хустэй хогжуулж фашисто оростой бух т�##�ын харилцааг хязгаарлах нь зуйтэй

ЗОЧИН
ЗОЧИН
2022-09-05 06:32

ДОТООДЫН ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧИД АРАЙ Л ДЭНДҮҮ ХЭЛ АМАА БИЛҮҮДЭЖ БАЙНА ШҮҮ

jjj
jjj
2022-09-05 06:53

orosiin koloni haraat mongol

jjj
jjj
2022-09-05 06:53

orosiin haraat koloni oron

Зочин
Зочин
2022-09-05 07:25

Манай м�##�нууд тэнд востоокт очиж элийгээ хийдэг баынаа. Хөнжилдөө унгаад хулгайгаа хийгээд хэвтэж байхгүй.

Зочин
Зочин
2022-09-05 09:19

Мэдэхгүй бгаа бол пост бүү бич. Муудах уу гэ

Зочин
Зочин
2022-09-05 09:20

Мэдэхгүй бгаа бол пост бүү бич. Муудах уу гэж асууж гэнэ.

ajaa taij
ajaa taij
2022-09-05 11:14

zam22 surgiulaltiin orosuud gasanuu?

Зочин
Зочин
2022-09-05 13:54

Оросч их гай болж бна даа өөрсдөө дарамтлаад дээрэлхэнэ бас харгис бодлогоо хүчээр тулгаж жижигхэн Монголыг хөлдөө чирнэ

Иргэн
Иргэн
2022-09-05 22:18
Reply to  Зочин

Муудсан ч яадгийн япон маньд падгүй цаашаа оросдоо л ойрхон байв�##� барав зүгээр

Холбоотой мэдээ

Back to top button