ДЭЛХИЙ

Ирэх өвлийн дүрэм: Оройн хоолоо 20.00 цагаас хойш хий, угаалгын машинаа өглөө эрт л ажиллуул

Европын холбооны улсууд ирэх өвөл эрчим хүчний дутагдалд орно хэмээн, авах арга хэмжээнийхээ талаар ярьж эхэлжээ.

Тухайлбал, Британид оройн хоолоо 20.00 цагаас хойш хийх, угаалгын машиныг оргил цагийн үед ашиглахгүй байх, салхигүй үед гэрлээ унтрааж байх журам хэрэгжүүлэх магадлал өндөр байгааг “Watt-Logic”-ийн шинжээч Кэтрин Портер ВВС-д энэ талаар ярьсныг “Daily Mail”-д мэдээлсэн байна.

Ерөнхий сайдын сунгаанд өрсөлдөж буй Гадаад харилцааны сайд Лиз Трасс хатуу хязгаарлалт хийхийг үгүйсгэсэн ч тодорхой арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна. Тухайлбал, зорилтот бүлгийн иргэдэд эрчим хүчний үнийг тодорхой хэмжээнд хүртэл бага үнэтэй барьж, хэтэрсэн киловатт/цагт илүү өндөр үнэ тооцох зэрэг арга яригдаж байгаа аж. Тэрбээр эрчим хүчний хомсдлын шалтгааныг ОХУ-тай биш, сэргээгдэх эрчим хүчтэй холбосон нь анхаарал татсан. Европын холбооны улсууд, тэр дундаа Британи өнгөрсөн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчинд их хэмжээний хөрөнгө оруулсан. Гэтэл өвлийн цагт салхины эх үүсгүүрүүд зогсох тохиолдол олон гарч байгаагаас эрчим хүчний доголдол үүсч байгаа юм.    

АНУ-д ч мөн ялгаагүй, Техас зэрэг мужид 14.00-20.00 цагийн хооронд угаалгын машин, аяга таваг угаагч, цахилгаан зуух ажиллуулахгүй байх, оройн 21.00 цагаас өмнө автомашин цэнэглэхгүй байхыг зөвлөж байгаа аж. ХБНГУ харин гудамжны гэрэлтүүлгийг бүдэгрүүлж, ачаалал багатай уулзваруудын гэрлэн дохиог унтраах зэрэг арга хэмжээ авч байна.       

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сониуч сонжооч
сониуч сонжооч
2022-09-04 09:12

Сэргээгдэх эрчим хүч гэх нар с�##�хи бол байг�##�ь цаг уураас хамаар�##�тай эд. Манайд тавигдсан нь тэр станцууд гэдэг хорлон сүйтгэх зорилготой хийгдсэн бүтээн байгуул�##�т нэртэй мѳнгѳ хүүлэлт гэдгийг ойлгох хэрэгтэй.

иргэн
иргэн
2022-09-05 10:11

20 цагт хоолоо идээд , өглөө ажилдаа явахуу !!!! орой босоод ажилаа дийлдэгүй хүмүүс яахвэ ??????одоо бүр заачихмаа!! өөрсдөө ц/станцаа бариач!!!!!улсаа хөгжүүлнэ гэж гарч 30 жил болж байхад Одоо хар ядуу сүүлдээ бүсээ чанг�##� гэрлээ унтраа гээд л !!!!!Тэр дорхи г�##�аа түл нүүрээ үнриээд харлаад яв !!!!!!!ядажмулаан амьдарахсан.Соёлтой байшин ньусаа тогоо таслахньих боллоо!!!!!!!!одоо барилгаа зогсоо!!!!!!!!тог усгүй хязаартай байшингаар яах вэ дээ?ввв??????!!!!!!!!

Зочин
Зочин
2022-09-05 18:34
Reply to  иргэн

АНУ Европыг ярьж байна хөөе

Холбоотой мэдээ

Back to top button