ДЭЛХИЙ

М.ГОРБАЧЕВЫН ОРШУУЛГА: Төрийн хэмжээнд ёсолсонгүй, В.Путин оролцсонгүй

ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михайл Горбачевыг оршуулах ёслол өчигдөр олон хүнтэй, хүндэтгэл дүүрэн өчигдөр болж өнгөрлөө. Салах ёс Москва дахь Зөвлөлүүдийн ордны Баганат танхимд дөрвөн цагийн турш үргэлжилж, олон мянган хүн оролцсон байна. Улмаар Новодевичье дэх оршуулгын газарт, эхнэр Раиса Горбачевагийнх нь дэргэд оршуулжээ.

ЗХУ-ын сүүлийн удирдагч, түүхэн хүн мөн боловч төрийн оршуулга хийсэнгүй. Ерөнхийлөгч В.Путин оршуулах ёслолд ирсэнгүй. Албан ёсны тайлбарт “Цагийн хуваарьт зай байхгүй” гэсэн талаар барууны хэвлэлүүдэд бичиж байна. Тэрбээр М.Горбачевтай оршуулах ёслолслл өмнө, эмнэлэгт нь очиж салах ёс гүйцэтгэсэн юм.

“Өөрчлөн байгуулалт”-ыг эхлүүлж, АНУ-тай зэвсэглэл хорогдуулах гэрээ байгуулж, идэвхийлэн биелүүлснээс нь үүдэлтэйгээр олон улсад түүнийг “Хүйтэн дайныг төгсгөсөн” хэмээн хүндэлдэг. Харин эх орон нэгтнүүд нь “Агуу гүрнийг үгүй хийсэн” хэмээн буруутгах хандлага цухалзуулдаг бөгөөд хамгийн тод төлөөлөл нь одоогийн Ерөнхийлөгч В.Путин юм. Тэрбээр нэгэнтээ ЗХУ-ын задралыг ”ХХ зууны геополитикийн хамгийн том сүйрэл” гэж нэрлэж байсан удаатай.

Эрх баригчдын зүгээс ийнхүү төрийн ёслол зохион байгуулаагүй ч зохих хүндлэлийг үзүүлсэн байна. Салах ёслолд В.Путин очоогүй ч ОХУ-ын Ерөнхий сайд асан, ҮАБЗ-ийн даргын нэгдүгээр орлогч Д.Медведев тэргүүтэй улстөрчид, дуучин Алла Пугачева нарын алдартнууд очиж хүндэтгэл үзүүлжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-04 09:35

Оросыг сүйд хийж барууныханд найр тавьсан хүн, тиймээс ч барууныхны хүндтэй шагнолуудаар булуулж байсан даа

Зочин
Зочин
2022-09-07 18:28
Reply to  Зочин

Би ч бас тэгж үздэг

Зочин
Зочин
2022-09-04 10:14
Reply to  Зочин

Барууныхан гэж нүүргүй мангасууд.

Зочин
Зочин
2022-09-04 11:03

путин ганцаараа очоод явсан биз дээ

ZOCHIN
ZOCHIN
2022-09-04 15:55

GORBACHEV BOL DELHIIN TUUHEND BICHIGDEH HUNSHUU... UNUUDRIIN ARDCHILAL HUN BOLJ TURSUNIIHUU HUVID UNDUR HUGJILTEI ORNUUDAD OCHIJ BOLOVSROL EZEMSHIH HUN ER N ENE DELHII ERTUNTCIIG UZEH MEDREH TER ERHIIG ENE ERHEM UGSUN YMSHUU...ENE ERHEM HUNII ACHAAR SOTCIALIST CHIG BARIMJAATAI BUH ORNUUD ASAR IH ERH CHULUUG MEDERSEN GEJ BI BODDOG....90 ONOOS UMNU GADAGSHAA GARAH ERH BGAAGUISHDEE...DARGA NARIIN L HUUHDUUD GADAADAD GOLDUU SURDAG...ERH CHULUU ,HUNII ERH CHULUUG GORBACHEV L OLGOSONDOO.... TUUNEES BISH UURCHLUN BAIGUULAAGUI BOL MONGOLDOO L ......TEGTEED L HOID SOLONGOS SHIG....UNENSHUU..

ХАХА
ХАХА
2022-09-04 17:33

ЗХУ БОЛ ОРОС БИШ ШҮҮ ДЭЭ ОРОСУУД ЗХУ ГЭЖ ОРОС БАЙСАН ЮМ ШИГ СОЛИОРОХ ЮМ. ЗХУ ЖАМ ЁСООРОО Л СӨНӨСӨН ҮНЭНДЭЭ ГОРБАЧЕВ ОРОСЫГ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ИРГЭНИЙ ДАЙНААС АВАРСАН ЮМ. ОДОО УДАХГҮЙ ОРОСД ИРГЭНИЙ ДАЙН ГАРНА

ХАХА
ХАХА
2022-09-04 17:39

ГОРБАЧЕВИЙГ КГБ-ИЙН АЛУУРЧИНТАЙ ХАРЬЦУУЛЖ СУУДАГ МУУСАЙН ҮХЭРНҮҮД ХАХХА

ajaa taij
ajaa taij
2022-09-05 08:00

putin deer hen hen ireh bol.

Зочин
Зочин
2022-09-05 08:15

Жинхэнэ эх оронч улс төрч гэвэл үгүй байхаа,

Tamir
Tamir
2022-09-05 16:44

Orosd ene hun mongold huzuugui hulgaich Ed baruunii amerkiin tagnuuluud baisiin bishuu

Зочин
Зочин
2022-09-06 07:39

Оросын ёрөнхий сайд Мёдвёдёв биш Мишустин гэдэг.

зочин
зочин
2022-09-06 10:24

эх оронч хүн бишээ

Зочин
Зочин
2022-09-07 12:21

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев

Холбоотой мэдээ

Back to top button