УРЛАГЭнтертайнмент

“Хү” хамтлагийн шинэ цомог гарлаа

"Хү" хамтлагийн албан ёсны хоёр дахь цомог “Rumble Of Thunder” гарчээ. Хамтлагийнхан “Better Noise Music”-тэй хамтран гаргаж буй шинэ цомгоо уг цомогт багтсан “Бие биелгээ” дууны клипийн хамт өчигдөр олны хүртээл болгосон байна. Шинэ клипийг youtube-д нэг хоногийн дотор 183 000 хүн үзжээ.

Шинэ цомог “This is Mongol”, “YUT Hovende”, “Triangle”, “Bii byelgee” зэрэг 12 дуутай аж.

2016 онд байгуулагдаж, тухайн жилээ “Yuve yuve, yu” клипээ гарган олон нийтэд алдаршиж эхэлсэн тус хамтлагийн анхны цомог The Gereg 2019 оны есдүгээр сарын 13-нд олон нийтэд хүрч байсан юм.  

“Хү” хамтлагийнхан одоо шинэ цомгоо идэвхжүүлэх зорилгоор “Five Finger Death Punch”, “Megadeth” хамтлагуудтай хамт АНУ-д аялан тоглолт хийж байна. Энэ тоглолтоо ирэх сарын 15-нд дуусгаад Европ руу хөлгийн жолоо залж, Британи болон өөр хэд, хэдэн улсаар он дуустал тоглох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-04 12:13

Мундаг

Холбоотой мэдээ

Back to top button