НийгмийнУЛС ТӨР

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх өнөөдөр манай улсад ирнэ

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр манай улсад ирнэ.

Тэрбээр  энэ сарын 8-нд Токио хотноо Япон Энэтхэгийн Гадаад харилцаа болон Батлан хамгаалахын сайд нар оролцдог “2+2” форматын уулзалтад оролцохынхоо өмнө манай улсад айлчилж байгаа юм.

Ражнат Сингх маргааш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзалт хэлэлцээр хийх бөгөөд гол сэдэв нь Энэтхэгийн 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусгах асуудал байх бололтой. Дорноговь аймагт баригдаж буй уг үйлдвэр 2025 онд ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээний 75 хувийг хангана гэж төлөвлөж байгаа билээ.

"Хиндустан таймс"-ын мэдээллээр Ражнат Сингх маргааш Энэтхэгийн тусламжтай баригдсан Кибер Аюулгүй байдлын төвийн нээлтэд мөн оролцох бөгөөд маргааш нь /IX.07/ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзалт хэлэлцээр хийж,  УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаад оройдоо Япон руу нисэх гэнэ.

Түүний энэ удаагийн айлчлалын талаар БНХАУ-ын Гадаад харилцааны яам "Ражнат Сингхийн айлчлалыг Бээжин анхааралтай ажиглаж байгаа" гэж мэдэгдээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button