“Нирвана” хамтлагаас 150,000 ам.доллар нэхэмжлээд ялагджээ

Домогт “Нирвана” хамтлагийн 1991 онд гаргасан “Nevermind” цомгийн нүүр зураг болсон эр хамтлагаас 150,000 ам.доллар нэхэмжилж шүүхдээд ялагджээ.
31 настай Спенсер Элден хамтлагийн цомогт орсон зурагаа шүүхэд “Хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэж тайлбарлаад гэрэл зурагчин Кирк Уэддл, “Nirvana” хамтлагийн гишүүд асан Дэйв Грол, Крист Новоселич, ахлагч Курт Кобайны бэлэвсэн гэргий Кортни Лав нараас дээр дурдсан мөнгийг нэхэмжилсэн юм байна.
Шүүхээс харин түүний гомдлыг “Хэтэрхий оройтсон” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд давж заалдах боломжгүй болж буй. Гэвч АНУ-ын хэвлэлүүдээр ярилцлага өгч, дахин гомдол гаргана хэмээн ярьж яваа аж.
“Нирвана” хамтлаг 1991 онд “Nevermind” цомгийнхоо нүүр зургийг авхдаа Спенсер Элдений эцэг, эхэд 200 ам.доллар төлж байжээ. Тухайн үед хамтлагийг хэн ч мэддэггүй байсан үе. Цомог гарсны дараа хамтлаг алдаршиж, “Nevermind” цомог дэлхий даяар 30 гаруй сая хувь зарагдаж, бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай цомгийн нэг болсон юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.