ДЭЛХИЙ

Саскачеваны халдлага: Гэмт этгээдүүд олдоогүй байна

Канадын Саскачеван мужид хутгатай этгээдүүд халдлага үйлдэж, 10 хүн хөнөөж, 15 хүн шархдуулсан хэрэг гарч иргэдийг айдаст автуулаад байна. Хэрэгтнүүд одоо болтол баригдаагүй байгаа нь олон нийтийн айдас түгшүүрийг улам нэмж байгаа аж.

Одоогоор гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн гэх хохирогчид 13 өөр газраас гараад байна. Дээрх халдлагуудын улмаас 10 хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ. 13 газрын дийлэнх нь Канадын уугуул индианчууд оршин суудаг Жеймс Смит, Уэлдон тосгонд байжээ.

Дахиад өөр газар, өөр хохирогчид гарч ирэхийг цагдаагийнхан үгүйсгэхгүй байгаа бөгөөд иргэдэд анхааруулга өгч, халдлага үйлдсэн байх магадлалтай сэжигтнүүдийн зургийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байна.

Сэжигтнууд нь 31 настай Дэмиэн Сандерсон, 30 настай Майлз Сандерсон нар бөгөөд бүрэн зэвсэглэсэн, одоо хүртэл сул чөлөөтэй яваа тул иргэдэд онц аюултай хэмээн анхааруулж байна. Тэднийг хамгийн сүүлд Уэлдоноос өмнө зүгт 280 км-т байх Реджайн мужийн нутагт харсан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button