ДҮРЭМ: О.Даваадэлгэрийн эрхийг зургаан сар хасч, “Дэрэн” багийг үзэгчгүй тоглуулна, эсвэл торгоно

Монголын хөлбөмбөгийн “Моби Дээд лиг”-ийн “СФ Фэлконз”-“Дэрэн” багийн тоглолтын үеэр “Дэрэн” багийн тоглогч О.Даваадэлгэр өрсөлдөгч багийн бразил тоглогч Тиаго Томайсыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, сармагчинтай зүйрлэн доромжилсон явдал гарсан.
Энэхүү тоглолттой холбоотойгоор олон нийтийн зүгээс тоглогчийг дарамтлах явдал гарч байгаа тул “Моби Дээд лиг”-ийг зохион байгуулагчид мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, асуудлыг МХХ-ны дүрмийн дагуу шийдэх боломжтой тул хувь тоглогчид хандахгүй байхыг хүссэн байв.

Монголын хөлбөмбөгийн холбооны дүрмийн 36.1-д хэн нэгнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал байдал, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхсан тохиолдолд аливаа этгээдийг зургаагаас багагүй сараар хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасах эсвэл 500 000-5 000 000 төгрөг хүртэлх төгрөгөөр торгоно гэжээ. Мөн клубийг нь дөрвөөс багагүй тоглолтод үзэгчгүй тоглуулах эсвэл 1-10 сая төгрөг хүртэлх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.
Өөрөөр хэлбэл, О.Даваадэлгэрийн эрхийг дээд тал нь зургаан сар хасч, “Дэрэн” багийг дор хаяж дөрвөн тоглолтод үзэгчгүй тоглуулах, эсвэл тоглогчийг 500 000-5 000 000, багийг 1 000 000-10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар далчигнасан атьтан бэ багаасаа хас