ДЭЛХИЙ

Британийн шинэ Ерөнхий сайдын нэр өнөөдөр тодорно

Борис Жонсоныг залгамжлан Британийн Ерөнхий сайд болох эрхмийн нэр өнөөдөр болох Консерватив намын даргын сонгуулийн дараа тодорхой болно. Намын даргын суудлын төлөөх өрсөлдөөнд Лиз Трасс, Риши Сунак нар тунаж үлдээд байгаа бөгөөд Улаанбаатарын цагаар 17.30 цагт ялагчийг албан ёсоор зарлах юм.

Британид эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болдог тул дээрх хооёрын ялсан нь ирэх мягмар гарагт Хатан хаанаар батламжлуулаад Борис Жонсоноос Ерөнхий сайдын албыг хүлээж авах учиртай. Хатан хаан шинэ Ерөнхий сайдыг батламжлахаар Балморалд хүлээж байгаа аж. 

Сүүлийн 40 жилд байгаагүй өндөр инфляци, эрчим хүчний үнийн өсөлт нь шинэ Ерөнхий сайдын ойрын үед шийдэх гол даалгавар байх болно.

Гадаад харилцааны сайд Лиз Трасс хэрвээ Ерөнхий сайд болбол алба авсан эхний өдрөөсөө л хэрэглэгчдийн нуруун дээр ирэх ачааг хөнгөлөх тал дээр ажиллана, эрчим хүчний бэрхшээлийг шийдэх төлөвлөгөөг долоо хоногт бэлэн болгож олон нийтэд танилцуулна гэж буй. Тусламж нийтийг хамарсан байх уу, эс бөгөөс зорилтот бүлэгт чиглэх үү гэдгийг тэрбээр одоогоор нууцалж байна. Мөн татварыг 30 тэрбум фунт стерлингээр бууруулахаа амалжээ.

Риши Сунак мөн татварыг бууруулж, айл өрхөд мөнгөн тусламж үзүүлэх тал дээр анхаарна гэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button