УРЛАГЭнтертайнмент

Фредди Меркюри: Би од болохгүй, домог болно

Британийн алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркюригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Амьд сэрүүн байсан бол тэрээр өнөөдөр 76 нас сүүдэр зооглох байжээ.

Урлагийн түүхэнд бичигдсэн агуу уран бүтээлчдийн нэг Фредди Меркюри /жинхэнэ нэр нь Фаррух Булсара/ 1946 оны есдүгээр сарын 5-нд Занзибарын Чулуун хотод төрсөн тэрээр “Queen” хамтлагийнхаа “Seven Seas of Rhye”, “Killer Queen”, “Bohemian Rhapsody”, “Somebody to Love”, “We Are the Champions”, “Crazy Little Thing Called Love” болон бусад хит дуунуудыг зохиосон юм.  

Тэрээр,

  • -2002 онд ВВС агентлагаас зохион байгуулсан “100 агуу британи хүн” санал асуулгад 58 дугаар байр
  • -2005 онд “Blender” сэтгүүлээс зохион байгуулсан бүх цаг үеийн шилдэг дуучин санал асуулгад хоёрдугаар байр /Эрчүүдээс нэгдүгээрт/
  • -“Rolling Stone” сэтгүүлээс нэрлэсэн “Бүх цаг үеийн шилдэг 100 дуучин”-ы 18 дугаар байрт тус, тус  бичигдэж байв.

Түүний өгсөн ярилцлага, хийсэн мэдэгдлээс түүсэн онцлох эшлэлийг үзэгчдэдээ хүргэж байна.

“Би зүгээр нэг од болохгүй, домог болно”

“Мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болдоггүй. Гэхдээ мөн таныг маш хурдан аз жаргалтай болгох болно”

“Өөрийнхөө тухай ярих дургүй, үзэн яддаг. Хүмүүстэй ярилцахдаа тэдний өөрсдийнх нь тухай юм уу эсвэл өөр бусад зүйлсийн талаар ярихыг хичээдэг”

“Зөв” хүмүүс намайг үхтэл минь залхаадаг. Би өөрийгөө сонирхолтой хүмүүсээр хүрээлүүлэх дуртай, учир нь тэд амьдралыг бүрэн утигаар нь мэдрүүлдэг юм. Тийм ээ, надад хачин хүмүүс таалагддаг.

“Би энэ ертөнцийг өөрчлөхийг хүсдэггүй, өөрийгөө л аз жаргалтай байлгахыг хичээдэг. Би аз жаргалтай байвал ажилд маань нөлөөлдөг юм. Миний бодлоор өөрийнхөөрөө байх нь амьдралыг аз жаргалтай болгох хамгийн чухал зүйл. Хүн болгон аз жаргалаа олох, тэгээд аль болох удаан, тод, гүн, гүнзгий байлгахыг хичээх хэрэгтэй”

“Хүмүүс гэрлэж, салж, энэ үйл явц эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Би ч энэ талаар дуу бичсээр байх болно”

“Бүгдийг нь өмнө нь зөндөө өмсчихсөн болохоор дараагийн тоглолтын хувцсаа сонгох надад хамгийн хэцүү байдаг”

“Чи бүх юмтай байж болно, гэхдээ эцсийн эцэст ганцаараа л байх болно. Ганцаардлын тухай бодлуудаас хамгийн гунигтай нь энэ”

“Надад жинхэнэ найз байдаггүй. Өөртөө жаахан ойртуулахаар л тэд намайг устгаж байх шиг санагддаг юм”

“Өндөрт гарсан хүнд доош буух л зам үлддэг. Энэ л хамгийн хэцүү”

“Би маргаашийн төлөө чөтгөр авсан өнөөдөрт амьдарч байна”

“Миний зохиосон дуунууд цаг хугацааны шалгуурыг давах болов уу гэж үү. Надад хамаагүй. Тэр үед би байхгүй болсон байх учир түзүний төлөө одоо санаа зовох хэрэг алга. 20 жилийн дараа гэхэд би үхчихсэн байх болно, хонгорууд минь...”

“Маргааш үхлээ гэхэд надад харамсах юм байхгүй. Учир нь би энд чадах бүхнээ хийсэн”

“Үхээд диваажинд очихыг хүсэхгүй. Там нь хавьгүй дээр. Тэнд уулзаж болох сонирхолтой хүмүүсийн талаар бодвол та нар ч тийшээ очихыг хүсэх болно”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button