Лиз Трасс Британийн эрх баригч намын дарга, шинэ Ерөнхий сайдаар тодорлоо
Британийн эрх баригч Консерватив намын даргын сунгаанд Гадаад харилцааны сайд Лиз Трасс ялалт байгууллаа. Тэрээр намын дарга, Ерөнхий сайдын албыг Борис Жонсоноос авахаар болж байна.
Лиз Трасс цаг нь тулсан маш олон шийдвэрүүд хүлээгдэж буй эгзэгтэй цаг үед улс рны жолоог атгаж байна. Засгийн газрын тэргүүн ажлаа аваад чухал шийд гаргахын тулд дор хаяж сар зарцуулдаг бол Лиз Трасст ийм зав байхгүй. Шийдэх ёстой гол асуудал нь амьжиргааны өртөг, эрчим хүчний хангамж буюу өвөлжилтийн бэлтгэл байх юм. Холбогдох яам, агентлагууд шинэ Ерөнхий сайдыг шийдвэр гаргахад нь зориулж олон хувилбарууд аль хэдийнэ бэлдсэн бөгөөд Лиз Трасс тэднээс өөрийн төлөвлөгөөтэй уялдуулан сонголт хийх ёстой. Хэвлэлүүдэд бичиж байгаагаар түүнд 48 цаг байгаа, өөрөөр хэлбэл пүрэв гараг гэхэд тэрээр эхний шийдвэрээ танилцуулах гэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.