ДЭЛХИЙ

Ниццагийн халдлагын оролцогчдыг тогтоох шүүх хурал эхэллээ

2016 онд Францын өмнөд хэсгийн Ницца хотод тус улсын шинэ үеийн түүхэнд хамгийн аймшигтайд тооцогдох халдлага гарч, 86 хүн амь үрэгдэн 400 гаруй хүн гэмтэж шархадсан билээ.

Энэ олон хүнийг тэсрэх бөмбөг ашиглаагүй, ачааны том машинаар дайрч, гэмтэж шархадсан хүмүүсийг буугаар буудан хөнөөж байснаараа иргэдийн айдас түгшүүр, жигшил зэвүүцлийг төрүүлсэн байдаг. Тухайн өдөр Бастилийн өдрийг тэмдэглэж, гудамжинд хөл хөдөлгөөн ихтэй байсан нь олон хүн амиа алдахад хүргэсэн юм. Энэхүү халдлагад хамтран оролцож, зохион байгуулсан сэжигтнүүдийг тогтоох шүүх хурал өчигдөр Парис хотод эхэллээ.

Нийтдээ найман сэжигтэн шүүгдэж байгаа бөгөөд тэд гэмт этгээдийг халдлага үйлдэхэд ашиглах галт зэвсэг, тээврийн хэрэгслээр хангасан хүмүүс юм. Гэмт этгээд болох 31 настай Мохамед Лахоуайеж-Боухлел өөрөө халдлага үйлдсэнийхээ дараа цагдаа нартай буудалцаж байгаад амь үрэгдсэн тул хэргийг зохион байгуулагчдын олох нь цагдаа нарт хүнд даалгавар болж үлдсэн байжээ. Тэднийг таван жилээс, бүх насаар нь хорих зүйлчлэлтэй хэрэгт сэжиглэж буй. Гэм буруутай нь тогтоогдвол ялыг нь оноох юм.

Шүүх хуралдаанд дор хаяж 865 иргэний нэхэмжлэгч оролцож, 250 орчим нь мэдүүлэг өгөх бөгөөд ирэх арванхоёрдугаар сар гэхэд эцэслэн шийдэгдэнэ гэсэн чигтэй байна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button