ДЭЛХИЙ

Ханхүү Чарльз Меган Марклыг шүүхэд өгөхөөр зэхэж байна

Британийн ханхүү Чарльз бэр Меган Марклаа шүүхэд өгөхөөр зэхэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.

“Ханхүү бэрээ тэвчихээ больсон. Хүлээс нь алдарсан. Тэрбээр туршлагатай хуульчидтай уулзан энэ талаар зөвлөлдөж буй нь асуудалд нухацтай хандаж буйн илрэл” хэмээн дээрх мэдээллүүдэд онцолжээ.

Меган Маркл өнгөрсөн долоо хоногт телевизэд өгсөн ярилцлагадаа нөхөр нь эцэг ханхүү Чарльзыг “хар жагсаалт”-д оруулсан талаар ярьсан юм. Ингэхдээ нэлээд хайнга байдал гаргасан нь Чарльзын дургүйг нэгмөсөн хүргэсэн гэнэ. Меган “The cut”-д өгсөн ярилцлагадаа “Харри надад нэг удаа “Энэ хэргийн явцад /Меган Марклтай гэрлэснээ хэлж байна/ би аавыгаа алдсан” гэж хэлж байсан. Уг нь  тэр заавал надтай адилхан байх ёсгүй л байсан юм. Гэхдээ энэ бол өөрийнх нь л шийдвэр” хэмээн ярьсан аж.

“Меган Маркл уг нь хадам талтайгаа эвлэрэх талаар сүүлийн үед их ярьж байгаа ч хэвлэлд өгсөн ярианаасаа болж эвлэрлээ хойшлуулж байгаа бололтой” хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэнэг хүү , урд нь нөхөртэй бсан хүүхэнтэй суугаад удам угсаагаа самарч бна да. Эцэг эх хүний ханийг мэддэг. Дургүй бгаа бол битгий суу гэсэн үг

Холбоотой мэдээ

Back to top button