ДЭЛХИЙЭнтертайнмент

Дуучин Адель нууцаар гэрлэсэн үү

Дуучин Адель найз залуу Рич Полтойгоо нууцаар гэрлэсэн эсэх асуудал сүүлийн нэг хоног шүтэн бишрэгчдийнх нь ярианы сэдэв болоод байна. Дуучин хамгийн сүүлд Instagram хуудастаа оруулсан зурагнаас болж ийм яриа гарчээ.

Зургийг дуучны Лос Анжелес дахь гэрт авсан байх бөгөөд уг нь “Adele: One Night Only” тоглолт хийснийхээ төлөө хүртсэн анхны “Эмми” шагналынхаа зургийг оруулжээ. Гэтэл цаана нь “Полынх” (The Paul's) гэсэн бичигтэй ямар нэгэн тоглоомны хайрцаг байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татсан юм байна.

Дуучны 50.8 сая дагагчдын нэг нь уг зургийн дор “Та гэрлээ юу” гэж бичсэнээр энэ талаар баахан бичицгээсэн аж.

Дуучин өнгөрсөн сард “ELLE UK” сэтгүүлд ярилцлага өгөхдөө сэтгүүлч сүй тавьсан гэсэн цуурхал гараад байгаа талаар асуухад “Гэхрлэсэн ч байж магадгүй” гэж хариулсан нь үүнд нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button