Брайан Мэй Стивен Хокингийн нэрэмжит шагнал хүртлээ

Армены нийслэл Ереван хотноо болж буй “STARMUS” зургаа дахь удаагийн шинжлэх ухаан, урлагийн наадмын нээлт өчигдөр ёслол төгөлдөр болж өнгөрчээ. Шинжлэх ухаан, соёл урлаг гэсэн ялгаатай хоёр салбарт амжилт гаргасан, зарим нь аль, алиныг нь хослуулсан сод түмүүс энэ наадамд оролцдог уламжлалтай.
Энэ удаагийн наадам “Ангараг 50 жил” сэдвийн дор болж байгаа бөгөөд урлаг, шинжлэх ухааны 50 зүтгэлтэн уригдан оролцож байгаа аж. Оролцогчдын дунд Нобелийн шагналтнууд, сансрын нисэгчид, жүжигчин, хөгжмийн салбарын томчууд багтжээ.
“STARMUS” наадмын нээлтийн ёслолын гол үйл явдал нь Стивен Хокингийн нэрэмжит шагнал гардуулах үйл ажиллагаа байдаг. Энэ жилийн шагналыг “Queen” хамтлагийн гишүүн асан, домогт гитарчин, астофизикч /Астрофизик бол шинжлэх ухаан, физик, одон орон судлалын хоёр салбарын нэгдэл юм/ Брайн Мэй, АНУ-ын яруу найрагч, шинжлэх ухааны судалгааны олон алдартай бүтээл туурвисан Дайана Акерман, Британийн хүн судлаач Жейн Гудолл нар хүртсэн байна.
Өнөөдөр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгээр үргэлжилсэн наадам үйл ажиллагаа маргааш хүндэтгэлийн концертоор өндөрлөнө.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.