ДЭЛХИЙ

СЫЧУАНИЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ: Амиа алдагсдын тоо 65 болж нэмэгдлээ

БНХАУ-ын Сычуань мужийн Лудин хотыг нэрвэсэн газар хөдлөлийн гамшигт өртөн амиа алдагсдын тоо 65 болж нэмэгджээ. Хохирогчдын тоог өмнө нь 46 гэж мэдээлж байв.

6.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн эхний чирчиргээ өчигдөр орон нутгийн цагаар өдрийн 12.52 цагт болсон бөгөөд олон байшин барилга нурж, үлэмж хэмжээний хохирол учирсан юм. Нийтдээ 243 барилга бүрэн, 13 барилга хэсэгчлэн нурж эвдэрсэн гэсэн тоо гараад буй. Гамшгийн бүсэд буюу нурж эвэрсэн барилгуудын бүсэд 200 хүн нурангид гацсан байдалтай байгаа гэнэ.  

БНХАУ-ын Засгийн газар буюу Төрийн зөвлөлөөс гамшгийн хохирлыг арилгах Ажлын хэсэг байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус улсын Төв телевзийн мэдээлж буйгаар, удирдагч Ши Жиньпин энэ асуудалд онцгой анхаарч, хохирогчдод санаа тавьж байгаа бөгөөд эхний ээлжинд улсаас 50 сая юанийн төсөв баталж өгсөн байна.

Сычуань муж газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог. Тус мужид 2008 онд 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 87 150 хүн нас барах буюу сураггүй алга болж, 374 000 хүн гэмтэж бэртэж, олон сая хүн орон гэргүй болж, эдийн засгийн хохирол нь 150 тэрбум ам.долларт хүрч байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button