ДЭЛХИЙ

Лиз Трасс эхний илтгэлдээ айсуй сорилтыг шуургатай зүйрлэж, ОХУ-ыг буруутгав

Британийн Ерөнхий сайд Лиз Трасс өчигдөр Хатан хаанаар батламжлуулж, танхимаа бүрдүүлэх эрхээ авсны дараа тавьсан анхны илтгэлдээ эдийн засгаа сайжруулж, эрчим хүчний хямралыг хохирол багатай давж гарна хэмээн ард түмэндээ амлажээ. Тэрбээр улс орны өмнө тулгараад буй энэ хүндрэл бэрхшээлийг шуургатай зүйрлэж, ОХУ-ыг буруутгасан байна.

“Амар биш байх болно. Гэхдээ бид тэсч чадна. Хамтдаа энэ шуургыг давж гарна” гэж тэрбээр онцолжээ. Тэрбээр хэрхэн давж гарах төлөвлөгөөнийхөө эхний хэсгийг өнөөдөр танилцуулах ёстой. Иргэдэд очиих төрийн дэмжлэг голлосон арга хэмжээ танилцуулагдана гэсэн хүлээлттэй байгаа. Эхний илтгэлдээ харин тэрбээр ямар нэг зүйл амласангүй, горьдоосонгүй. Өмнө Ерөнхий сайд Борис Жонсонд хүндэтгэл үзүүлэхээ ч мартсангүй.

Эдийн засгийн хямралын үед дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлж, ажлын байр нэмэгдүүлэх замаар гэтэлдэг арга бий. Лиз Трасс ч ялгаагүй, мужуудад дэд бүтцийн төслүүд эхлүүлнэ гэж мэдэгдсэн.

Хэдий тодорхой тоо хэлээгүй ч тэрбээр эрчим хүчний үнийн өсөлтийг давж гарна гэсэн нь цаанаа судалгаатай, тэр нь хэвлэлээр гарчихсан. Тодруулбал, эрчим хүчний үнийг одоо байгаа хэмжээнд царцаахад 46 тэрбум паундын нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гараад байгаа юм. Лиз Трасс өнөөдөр энэ сонголтыг хийлээ гэхэд татварыг бууруулах амлалттай хэрхэн уялдах нь тодорхойгүй байна.  

ЛИЗ ТРАСС ТАНХИМЫНХАА ШИНЭ ГИШҮҮДИЙГ ЗАРЛАЛАА

Шинэ Ерөнхий сайд танхимынхаа бүрэлдэхүүнийг твиттер хуудсаараа дамжуулан зарласан байна. Түүний танхимд шинээр дараах хүмүүс орж иржээ.

-Эрүүл мэндийн сайдаар Хөдөлмөр, тэтгэврийн сайд асан Териз Коффи

-Сангийн сайдаар Квази Квартенг

-Гадаад харилцааны сайдаар Жеймс Клеверли /Боловсролын сайд асан/

-Дотоод хэргийн сайдаар Суэлла Бравеман

-Батлан хамгаалахын сайдаар  Бен Уоллес улирна

-Хууль зүйн сайдаар Брэндон Льюис

-Парламентын нарийн бичгийн даргаар Венди Мортон нар ажиллахаар болов. Бусад яамны сайдууд тодорч амжаагүй, эс бөгөөс суудалдаа хэвээр үлдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button