ДЭЛХИЙНийгмийн

Казахстанд ширүүн салхитай, +45 хүрч халж байна

Казахстаны өмнөд, зүүн зүгийн нутгаар дулаан, зарим мужуудад хэт халалттай байна. Нийслэл Алма Ата, Абай зэрэг мужуудад 35-38, зарим үед +45 градус хүрч халж буй. Хамгийн эрсдэлтэй нь, энэхүү хэт халалт нь салхи шуургатай давхцаж буй нь түймрийн эрсдлийг эрс нэмэгдүүлж байгаа аж. Тодруулбал, нийт нутгаар салхины хурд 15-20 м/секунд байгаа аж. Харин нутгийн баруун хэсэгт хүйтэн, хойд хэсгээр бороо орж байна.   

Цаг агаарын энэхүү нөхцөл байдлаас болж тус улсын Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ард иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга өгч ажиллаж байгаа гэнэ.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button