ДЭЛХИЙ

Итали улс Франц, Германы байгалийн хий, цахилгаан солилцох гэрээг шүүмжлэв

Европын холбооны тэргүүлэх хоёр эдийн засаг болох Франц, Герман улсууд эрчим хүчийг байгалийн хийгээр солилцох гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд Франц Германд байгалийн хий нийлүүлж, эргээд эрчим хүч авах аж. Энэ нь хоёр улсын хувьд ашигтай хэлэлцээр хэдий ч манлайллын хувьд буруу үйлгэр дуурайл үзүүлж, холбооны эв нэгдлийг ганхуулах нөлөөтэй үйлдэл болохыг бусад гишүүд шүүмжилж байна.

Тухайлбал, Итали улс ийм байр суурьтай байгаа бөгөөд RAI телевизийн захирал асан Марчелло Фоа “Итали болон бусад улсууд хэлэлцээрийн гадна үлдлээ. Э.Макрон тэгээд энэ үйлдлээ Европын холбооны эв нэгдлийг илэрхийлж байна гэж бодож байгаа юм байх даа” хэмээн хурцаар шүүмжилжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button