ДЭЛХИЙ

“ХИННАМНУ” ШУУРГА: Машинаа авахаар суурийн давхрын гарааш руу орсон долоон хүн нас баржээ

БНСУ-ыг нэрвэсэн Хиннамну далайн шуурганы үеэр суурийн давхарт байрлах гарааш усанд автсанаас долоон хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тэд өчигдөр орой усанд автаж буй гараашаас автомашинаа амжиж гаргах гэж байгаад амжилгүй живж амиа алдацгаасан байна.

Гарааш руу хүмүүс орсныг иргэд мэдэж, цаг тухайд нь дуудлага өгсөн ч аврагчид 12 цагийн турш ажиллаж байж хоёр хүний амийг л аварсан аж.

Автогарааш руу орсон есөн хүн бүгд тухайн байрны оршин суугчид, олон нутгийн захиргаанаас мягмар гарагийн орой автомашинаа суурийн давхраас гаргах анхааруулга өгснийг оройтож биелүүснээр эрсдэлд орсон юм байна.

Аврагдсан хоёр хүн нь 30 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэнэ. Энэ эмгэнэлт хэргийн улмаас Хиннамну шуурганаар амиа алдагсдын тоо огцом нэмэгдэж, 10 болжээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-07 16:18

burhan min gj

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x