ДЭЛХИЙ

Шинэчлэгдэж, илүү сайжирсан “iPhone 14”, iPhone 14 Plus

“Apple” корпараци “iPhone” цувралынхаа шинэ загвар болох iPhone 14, iPhone 14 Plus-ыг танилцууллаа. Шинэ загваруудын өмнөхөөс ялгарах онцлог давуу талуудыг товчхон хүргэж байна.

iPhone 14 нь стандарт 6.1 инч, iPhone 14 Plus нь арай том буюу 6.7 инчийн OLED дэлгэцтэй.

Хамгийн том давуу тал нь камер дээр гарч ирж байгаа. Камерын харанхуй орчинд зураг авах чадвар өмнөх загвараас эрс сайжирсныг компанийнхан онцолж буй. Тодруулбал, iPhone 13-аас 2-2.5 дахин давуу гэж компанийн албан ёсны мэдээлэлд онцолжээ. Захын камерууд анх уда авто фокустай болж, мөн л анх удаа Action Mode буюу хөдөлгөөнтэй нөхцөлд чанартай зураг бичлэг хийх нөхцлийг бүрдүүлсэн байна.

Мөн өмнөх “iPhone 13” загварт байгаа гэж ярьж байсан ч цуурхал болох нь батлагдаж байсан хиймэл дагуулын холбоо энэ удаа багтжээ. GPU урьд өмнөх бүх загваруудаас илүү хурдан, зай хураагуур нь цэнэгээ удаан барьдаг болжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x