ДЭЛХИЙ

Д.Трамп: 2024 оны сонгуульд өрсөлдөх эсэхээ ойрын үед шийднэ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ ойрын үед шийднэ гэж мэдэгдлээ. NDTV телевизэд ярилцлага өгөх үедээ тэрээр сэтгүүлчийн асуултад ингэж хариулсан байна.

“Намайг өрсөлдөөсэй гэж бүгд хүсч байгаа. Санал асуулгаар миний нэр хүнд БНН дотроо ч, Ардчилсан намынхнаас ч өндөр байна. Хэрвээ өрсөлдвөл олон хүн сэтгэл хангалуун байх болно. Ганц хоёр хүн л баярлахгүй байх” гэж тэрбээр өгүүлжээ.

Эрх баригч Ардчилсан намыг дэмжигчдийн дунд явуулсан саяхны санал асуулгаар 67 хувь нь одоогийн Ерөнхийлөгч Жо Байденыг улираасай гэж хүсэхгүй байгаа нь тодорхой болсон. Санал асуулгад оролцогчдын 33 хувь нь нас өндөр гарсан, 32 хувь нь ажлаа явуулж байгаа байдал нь хангалтгүй, 12 хувь нь хэн ч байсан хамаагүй, өөр шинэ удирдагчийг хүсч байна гэсэн шалтгаан хэлсэн байсан юм. Санал асуулгад оролцогсдын 33 хувь нь л одоогийн Ерөнхийлөгчийн ажилд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button