ДЭЛХИЙ

АНУ Украинд 675 сая ам.долларын зэвсэг нийлүүлнэ

АНУ Украинд 675 сая ам.долларын зэвсэг техник нийлүүлэхээр болжээ. БХЯ өнөөдөр энэ талаар албан ёсоор зарлах юм байна. “The Washington Post” энэ талаар мэдээллээ.

Эх сурвалжийн өгүүлснээр, нийлүүлэх зэвсэг техник дотор HIMARS пуужингийн цогцолбор, өөрөө явагч техник багтаж байгаа аж. Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Барууны орнууд хамтран байгуулсан Украинд тусламж үзүүлэх бүлгийн хуралд оролцохдоо нэмэлт тусламж үзүүлнэ хэмээн амалж байсан нь ийнхүү биеллээ олж байна. Түүнэс гадна, Цагаан ордон Украинд нэмэлт тусламж байдлаар зарцуулах 11.7 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдэх хүсэлтийг Конгресст оруулжээ.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-09 12:16

Ер нь бол Орос, Украины дайн эхэлснээс хойш АНУ Украинд нийт 13 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлээд байгаа гэсэн

Холбоотой мэдээ

Back to top button