ДЭЛХИЙ

Үзэсгэлэнтэй, хүчирхэг: Гэрэл зурагчин Хатан хааны амьдрал гэрэл зурагт

Их Британийн хатан хаан Елизавета II Английн бүх хаад, хатдаас илүү олон жил засаглаад өчигдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүнийг 27 настайдаа хаан ширээнд залрахад олон хүн итгэл үл үзүүлж байсан гэдэг. Үл итгэгчдийн буруу байсан гэдгийг тэрээр амьдралаараа харуулсаар одсон юм. Хатан хаан залуудаа гэрэл зураг сонирхдог байсан гэдэг. Харин бид түүний амьдралын эхний жилүүд гэрэл зурагт хэрхэн үлдсэнийг хүргэж байна.

Гүнж Елизавета, Маргарет нар ээж Елизаветагийн хамт, 1936 он. Энэ зургийг даруулснаас хойш олон жилийн дараа тэрбээр корги үүлдрийн нохой тэжээх болсон нь одоо ч хэвээрээ буй.

-Залуу гүнжүүд Лондоны “Waterloo” метроны буудалд. Дайны жилүүдэд хааны гэр бүл Шотланд дахь Балморал шилтгээн, Норфолк дахь Сандринхэмд амьдарч байв.    

-1947 он, эгч дүүс ээжийн хамт морин тойруулгад Royal Windsor Horse Show морин уралдааныг үзэж байгаа нь.

-Тэр жил /1947 он/ Елизавета Грекийн ханхүү Филипптэй сүй тавьж, улмаар гэрлэсэн юм.

-Хаан Георг охиныхоо сонголтыг эхлээд дэмжээгүй. Филиппийн аав, Грекийн ханхүү Андре Апольф Хитлертэй найз нөхдийн харилцаатай байсан нь түүнд таалагдаагүй гэдэг. Нөгөө талаар Филипп ядуу, хэргэм зэрэг, Елизаветад өгсөн халуун хайр сэтгэлээс өөр юу ч үгүй нэгэн байсан юм.

-1948 он. Эгч дүүс Франклин Рузвельтийн дурсгалын цогцолборын нээлтэд оролцож байгаа нь. Энэ үйл явдлаас хэдэн сарын дараа Елизавета анхны хүүгээ төрүүлжээ /одоогийн хаан Карл III буюу ханхүү Чарльзыг/.

-1950 онд охин Аннагаа төрүүлжээ.

-Аннаг загалмайлах ёслолын үеэр ээж, эгчийн хамт байгаа нь.

-Зугаалгын үеэр охиныхоо амыг арчиж өгч байгаа нь.

-Елизавета, Филипп нар АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэний үг хэлэхийг инээмсэглэн сонсож буй нь.  

-1951 он. Нөхрийн хамт Канадын Оттавад сонины архив үзэж буй нь. Тэрээр дараа жил нь хаан ширээнд өргөмжлөгдсөн.

-Канадад хийсэн тэр айлчлалын үеэр Монреальд хоккейн тэмцээн үзэж буй нь.

-Уинстон Черчиллийн хамт, 1951 он.

-Залуу гүнжийг 1952 оны хоёрдугаар сард Хатан хаанд өргөмжилж, титэм өмсгөх ёслол нь 1953 оны зургадугаар сарын 2-нд Вестминстерт болжээ. Ёслолын Британийн үндэсний телевизээр шууд дамжуулж, хэдэн сая хүн үзсэн гэдэг.

-Хатан хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа тэрээр нөхрийн хамт 13 улсаар аялсан байдаг. Энэ зурагт Авсралид айлчлах үеэр Тасмани аралд дээр цэргүүд хүндэтгэл үзүүлж байгаа байдал гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-09 12:09

түүхэнд үлдсэн үлгэр жишээ гайх�##�тай гүнж. танайх овоо элит т�##� руу гаа дөхөж бна уу, дажгүй аятайхан сэргээчихлээ

Зочин
Зочин
2022-09-09 14:08

язгууртан хаан хүн гэдэг ямар байдгийг дэлхий нийтэд мэдрүүлсэн хүн дээ

Холбоотой мэдээ

Back to top button