ДЭЛХИЙ
Чарльзыг маргааш Их Британийн хаанаар өргөмжилнө

Их Британийн хатан хаан Елизавета II таалал төгссөн даруйд хүү Чарльз нь хаанд тооцогдож эхэлсэн бөгөөд хэвлэлүүдэд Карл III хаан хэмээн бичих болсон билээ. Гэххдээ түүнийг хаан ширээнд албан ёсоор залах ёстой бөгөөд энэ ёслол маргааш Лондоны Гэгээн Жеймсийн ордонд болохоор товлогджээ.
Гүнж Дианагаас гэрлэлтээ цуцлуулж харц гаралтай Камилла Паркер Боулзтай гэр бүлийн харилцаа үүсгэсэнтэй холбоотойгоор түүнийг угсаа залгамжлагчдын жагсаалтаас бууруулж, хүү Уильямыг нь нэгдүгээрт эрэмбэлсэн байсан. Гэхдээ өнөөдөр хааны гэр бүлийн албан ёсны цахим хуудаст Чарльзыг хаан ширээ залгамжилна хэмээн бичсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.