ДЭЛХИЙ

Номхон далайд улс байгуулахыг оролдсон хятад хосыг АНУ-д шилжүүлж өглөө

Номхон далайн Маршаллын арлуудын нэгийг худалдаж авч, түүн дээрээ улс байгуулахыг санаархсан хятад эхнэр, нөхрийн хэрэг олон улсын анхааралд ороод байна.

Тэд аралдаа автономит эрх олж авахын тулд Маршаллын арлуудын хууль тогтоогчдод хахууль өгч байсан гэх бөгөөд тэдний лоббигоор арлын улсын Парламент 2018, 2020 онд энэ асуудлыг хэлэлцэж байсан гэнэ.

Тэд санасандаа хүрэхэд ойрхон байсан бололтой, Вашингтоны шууд оролцоотойгоор 2020 онд Тайландад баривчлан саатуулсан бөгөөд сая АНУ-д шилжүүлж өгснөөр олон улсын анхааралд орсон нь энэ аж.

Маршаллын арлууд нь АНУ-ын харьяанд байгаад 1979 онд тусгаар тогтнолоо олсон улс. Хятад хосын аралд автономит эрх өгөх ажил “Автономит муж бий болсноор улсыг гадаад руу хандах гарц нэмэгдэнэ” гэсэн суртал ухуулгын дор өрнөж байжээ. Гэвч энэ нь АНУ-ын эрх ашгийг ямар нэг байдлаар хөндсөн учир хөндлөнгөөс оролцсон гэж харагдаж байгаа юм.

АНУ Кэри Ян, Жина Чоу нарыг арлын улсын бүрэн бүтэн байдалд халдсан, хүсэлтээ дэмжүүлэхийн тулд Маршаллын арлын Парламентын гишүүдэд 7000-12 000 ам.долларын авлига өгсөн гэж буруутгаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button