ДЭЛХИЙ

ОХУ-д мужийн захирагчийн сонгууль болж байна

ОХУ-ын төв, баруун хойд хэсэгт орших Владимир, Тамбов, Рязань, Ярослав, Нижегород, Карель гэсэн зургаан мужид өнөөдөр орон нутгийн сонгуулийн санал хураалт болж байна.

Дээрх зургаа дээр нэмээд Москва, Калуга, Курск, Новгород, Ярослав, Калининрад зэрэг нийт 14 мужийн захирагчийг сонгох  бөгөөд цагийн зөрүүнээс болоод гурав хоног явагдана.

Дээрх зургаан мужид санал авах байрууд Москвагийн цагаар 08.00 /Монголын цагаар 13.00/ цагаас нээгдэж, сонгогчид саналаа өгч эхэлжээ.

Сонгуулийн төв комиссын дарга Элла Памфиловагийн хэлснээр, энэ удаагийн сонгуульд 82 бүс нутагт санал авах 4.7 мянган байранд 43 сая сонгогч санал өгөх нь ОХУ-ын саналын эрхтэй нийт сонгогчдын 40 орчим хувь аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button