ДЭЛХИЙ

ИХ БРИТАНИ: Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслол болж байна

Хатан хаан Елизаветаг залгамжилж буй ханхүү Чарьзыг Их Британийн хаан ширээнд албан ёсоор залах ёслол Их Британид болж байна. Ёслолд хамба лам Жастин Уэлби, Ерөнхий сайд Лиз Трасс нар оролцож байна.

Үүний өмнө Чарльзыг хаан ширээнд залах тунхаг бичгийг уншиж танилцуулсан бөгөөд энэ үед танхимд Гордон Браун, Дэвид Камерон Борис Жонсон, Тереза Мэй нарын зэрэг  Британийн үе, үеийн Ерөнхий сайд нар байлцсан юм.

Тунхагийг уншин танилцуулж, гарын үсэг зурснаар Ёслолын эхний хэсэг дууссан.

Ёслолыг даргалагч, лорд Пенни Мордонт тунхаглалыг Лондон, Эдинбург /Шотландын нийслэл/, Кардифф, Белфаст /Умард Ирландын нийслэл/ хотуудад уншихыг тушааж, Хайд Парк, Лондоны цамхагаас ёслолын буудлага үйлдэх зөвшөөрөл өгөх зэрэг үйл явц болж байгаа бөгөөд ёслолын дараагийн хэсэг Хаан ширээний танхимд үргэлжилж буй.   

Яг одоо Чарльз үг хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button