ЭДИЙН ЗАСАГ

ЖДҮХС-г одоо л ашиглах хэрэгтэй байна

Манай эдийн засагт одоо маш сонин нөхцөл байдал үүсээд байна. Нэгдүгээрт, цар тахалтай холбоотойгоор экспортын гарц хумигдаж, орлого багассан. Хоёрдугаарт, импортын барааны үнэ урьд хожид байгаагүй өндөр болсон. Монголбанк бодлогын хүүгээ өсгөөд, өсгөөд хазаарлаж чадахгүй байгаа. Валютын нөөц эрчимтэй дундарч байгаа нь үүнтэй холбоотой. Тодруулбал, Монголоос бусад улс оронд инфляци маш өндөр байсан нь нэг талаас, манай үнийн сагсанд ордог 373 бараа бүтээгдэхүүний 200 гаруй нь импортын бүтээгдэхүүн байгаа нь нөгөө талаас инфляци өндөр гарч, Монголбанк мөнгөний бодлогоо чангалахад нөлөөлж байна.

Ингэхээр гаднаас импортоор бараа авахаар инфляцийг нь дамжуулж авчих гээд, валютын нөөцөө сэгсэрчих гэсэн сонин нөхцөл байдал үүсчээ. Монголбанкнаас инфляцийг 6-8 хувьд барих төлөвлөгөө нь хойшлогдсоор 2024 оны эхэн  хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2024 он хүртэл бодлогын хүү буухгүй, зээл хумигдмал, зах зээл дээр бэлэн мөнгөний хомсдолтой байх хүлээлттэй байна.

Уг нь ийм үед дотоодын ААН-үүдэд зах зээлээ эзэлж авах алтан боломж тохиодог. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг үе, үеийн  Засгийн газар No1 зорилтоо болгож ирсэн. Гэвч өнөөг хүртэл үндэсний үйлдвэрлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж, хамгаалж байсангүй.

Монголд үйлдвэрлэж байгаа тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний импортод квот тогтоох гэхээр Дэлхийн худалдааны байгууллагын гишүүний үүрэг гэх мэт олон үүрэгт баригдаж дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжиж чадалгүй явсаар ирсэн нь нууц биш. Тэгвэл хийж чадахгүй байсан энэхүү зохицуулалтыг яг одоо бүрдчихээд байна гэсэн санааг энэ нийтлэлээр илэрхийлэхийг хүслээ.

Цар тахал, хөл хорио дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний эрэлтийг эрс өсгөж байгаа. Манайх шиг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө хангадаг, хоолны нэр төрлөө хүссэн хэмжээгээрээ хорогдуулж чадах өөрөө, өөрийгөө хангадаг улс ийм байдлыг бусдаас арай хөнгөн давна. Харин далимдуулаад үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэдэг болж төлөвших боломж гарч ирж байна. Энэ нөхцөл байдал бид энэ үеийг ашиглаад хүнс болон бусад хэрэгцээт бараагаа дотоодоос хангаж, экспортын чиг баримжаатай болох ёстой юм биш үү гэсэн маш энгийн сэдлийг төрүүлж байна.

Бодлогын хүүг удаан хугацаанд өндөр хэвээр барих болсон шалтгаанаа Монголбанкнаас тайлбарлахдаа “Яах ч аргагүй байна. Дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадлаа нэмэхийн тулд оруулж ирэх тоног төхөөрөмжөөр дамжиж гарах валютын гадагшаа урсгалыг хааж байгаа. 1000 ус хийдэг, 2000 ус хийдэг болъё гэсэн дотоодын компаниудад бодлогын хүүгээрээ дамжуулаад “Та нар минь жаахан хүлээ, томрох бодлоо нэг хэсэгтээ орхи” гэж хэлж байгаа” хэмээн тайлбарласан нь аргагүйдсэний шинж байх. Гэхдээ, нэгэнтээ валют гадагшаа урсаж байгаа нь үнэн, энэ асуудлаас болоод импортын барааны үнэ өсөж байгаа бол дотоодын үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмэгдүүлэх эрмэлзэл хүссэн хүсээгүй асаж таарна.

Энэ хүслийг нь “Монголбанк”-ны тайлбарыг давтаж унтраалгүй, харин ч валютын эх үүсвэр олж байгаад ЖДҮХС-г илүү идэвхтэй ажиллуулбал импортын хамаарал, орон зайг багасгах боломж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-12 09:46

Тиймээ ашиглах ч цаг нь бас дэмжих ч цаг нь болоод байна

Зочин
Зочин
2022-09-12 10:53
Reply to  Зочин

Дотооддоо гадаадаас авдаг бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулна гэсэн компани хувь хүндээ ЖДҮХС гаас хөнгөлөлтэй зээл олгох хэрэгтэй гэснийг дэмжиж байна.Даанч МАНгарууд дундаас нь Мангас шиг ХУВААГААД хүртчих байхаа даа.ТИЙМ ГАШУУН ТУРШЛАГА БАЙГАА ШҮҮ..Итгэхээ больж байна шүү

Зочин
Зочин
2022-09-12 09:47

Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаа ашигл�##�аа гэхэд хамгийн гол нь тэднийг дэмжих төр улс минь хаана явна

Зочин
Зочин
2022-09-12 09:49

Угнь өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр ул�####�аа болон нийгэмд юм хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлтэй з�##�уус өчнөөн ч харамс�##�тай нь дэмжих улсын минь толгойлогчид байна уу

Зочин
Зочин
2022-09-12 09:50

DEMJEEEED OG L DOOO

Зочин
Зочин
2022-09-12 09:50

DOTOOODOOO BUH ZUILEEE UILDWERLEDEG BOLIIII INGEHIIIN TULD DEMJDEG BAIY

Зочин
Зочин
2022-09-12 10:29

JIJIG DUND UILDWERLELEEEE UNEHEEER DEMJIH TSAG NI BOLSON

Зочин
Зочин
2022-09-12 10:29

zow ashiglah heregtei

Зочин
Зочин
2022-09-12 10:29

Хэрэгтэй бүхнэээ улсынхаа хөгжлийнхөө төлөө сэтгэл нэгдэн зориулаарай

Зочин
Зочин
2022-09-12 10:31

Ашигаа өгдөг, бас ашигийг нь шагнадаг байгаарай �##�ь �##�ь т�##�даа

Зочин
Зочин
2022-09-12 10:31

Bolohgvi zuil bhgvi shdeeeee

Зочин
Зочин
2022-09-12 11:50

Ашигладаг бас дэмнэдэг байх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-12 11:54

Өнөөг хүртэл үндэсний үйлдвэрлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж, хамга�##�ж байгаагүй байж юу хүсэээд юу нэхээд байгааа юм

Зочин
Зочин
2022-09-12 11:55

Улсадааа хийх ёстой бол хийж төлөх ёстой татвараа төлнө харин бага ч атугай дэмжиж дотоод үйлдвэрлэлэээ хөгжүүлэхэд урам дэм бодит хувь нэмэр оруулдаг байгаасай

Зочин
Зочин
2022-09-12 11:56

Хзээээ жижиг дунд үйлдвэрлэгчидийг дэмждэг болохийн

Зочин
Зочин
2022-09-12 11:56

yu huseeeeed bgaaa ym

Зочин
Зочин
2022-09-12 11:57

buh zuileee dotoooddooo uildwerledeg bgaasai uuuniiig demjdeg udirdagchtai baihsan

Холбоотой мэдээ

Back to top button