ДЭЛХИЙ

Чарльз III-ыг хаанд тооцох эсэхийг санал асуулгаар шийдвэрлэнэ

Антигуа Барбуда улс хатан хаан Елизавета II-ыг нас барсны дараа Бүгд найрамдах улс болох эсэхээ бүх нийтийн санал асуулгаар шийдэхээр болжээ. Ерөнхий сайд Гастон Браун нь энэ талаар мэдэгдэж, санал асуулга явуулах үйл явц гурван жил ч үргэлжилж магадгүйг онцлоод, “Гэхдээ энэ нь дайсагнасан хэрэг огт биш” хэмээн тодотгосон байна.

Тэрбээр мэдэгдлээ Чарльз III Их Британийн хаан, Антигуа ба Барбуда болон бусад харьяат улсын төрийн тэргүүнээр өргөмжлөгдсөний дараа хийсэн бөгөөд Ерөнхий сайдаар улиран сонгогдсон тохиолдолд ирэх жилдээ багтааж явуулахыг зорино гэжээ.  

Хатан хааныг өнгөрсний дараа тусгаар тогтнох үйл явцыг эхлүүлнэ хэмээн олон жилийн өмнөөс ил тод мэдэгдэж байсан Австрали улс харин ойрын дөрвөн жилдээ ийм санал асуулга явуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард албан тушаалаа хүлээж авсан Ерөнхий сайд Том Альбанез тусгаар тогтнох талын улстөрч боловч бүрэн эрхийн хугацаандаа энэ асуудлыг хөндөхгүй гэсэн юм.

Чарльз III нь Их Британийн эзэнт гүрний харьяанд багтдаг Антигуа ба Барбуда, Австрали, Бахамын арлууд, Белиз, Канад, Гренада, Ямайка, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Сент-Китс ба Невис, Сент-Люси, Винсент ба Гренадин, Соломоны арлууд, Тувалу гэсэн 14 улсын төрийн тэргүүн гэж тооцогддог юм.

Барбадос улсын Парламент Елизавета II-ыг төрийн тэргүүнд тооцохоо больсныхоо дараа 72 настай Сандра Мэйсоныг Ерөнхийлөгчөөр сонгосон бол одоо эзэнт гүрний бүрэлдэхүүнд байгаа улсуудаас Ямайкийн эрх баригч Хөдөлмөрийн нам Их Британиас салан тусгаарлаж, Бүгд найрамдах улс болохыг зорино гэж мэдэгдээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button