БХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болж байна

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Австралийн Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын долоо дахь зөвлөлдөх уулзалт 2022 оны есдүгээр сарын 09-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр зөвлөлдөх уулзалтыг нээж Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг болон Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Смит нар үг хэлэв. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Эрхэм Хатан хаан Хоёрдугаар Элизабет таалал төгссөнд Хааны гэр бүлд болон Австралийн Холбооны Улсын нийт иргэдэд Монгол Улсын Батлан хамгаалах яамны зүгээс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлэв.
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Смит улсад нь тохиосон уй гашууг хуваалцсанд хариу талархал илэрхийлээд өнөөдрийн зөвлөлдөх уулзалт хоёр орны Батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэлээр олон санал солилцсон уулзалт болно гэдгийг онцоллоо.Монгол Улс, Австралийн Холбооны Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны нэг чухал арга хэмжээ бол хоёр орны батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлаар Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт байдаг.
Тус уулзалтаар талууд цар тахлын улмаас хойшлогдоод байсан зарим төлөвлөгөөт ажлуудыг сэргээхээс гадна хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлсэн үр дүнтэй уулзалт болно гэдгийг харилцан тэмдэглэв.Уулзалтад Австралийн Холбооны Улсын БХЯ-ны Хойд Азийн гадаад бодлогын газрын дарга доктор Рачел Аллен, Австралийн Холбооны Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Жак Түминелло, Сөүлээс Монголыг хавсран суугаа Австралийн цэргийн атташе, Тэнгисийн цэргийн ахмад Крис Смит болон Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн, хурандаа С.Амарсайхан, мэргэжилтэн, хошууч Ц.Даваадорж, ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд, Сөүл хотоос Австралийн Холбооны Улсыг хавсран суугаа Монгол Улсын Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Э.Түшиг нар оролцсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГАНЦ САЙХАН ЦЭРГИЙН ТЭЭВРИЙН ОНГОЦ ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ ШИНЭЧЛЭХ ЗЭВСЭГ БОЛОН БУСАД ЗҮЙЛСИЙГ ГУЙЧИХААЧ.БАС ЦЭРГИЙН МЭРЭГЖИЛТЭНГҮҮДЭЭ ТАНАЙД БЭЛТГЭЕ ГЭЖ ХЭЛЭЭЧ МАНАЙХ ШИГ ЦЭРЭГ АРМИЙН БҮТЭЦТЭЙ УЛС ИХ ГҮРНҮҮД ГАНЦ НАЙТААХАД БҮГД ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ГАРГААД ОДОО ЗЭВСЭГЛЭЛД БАЙГАА ХОЦРОГДСОН АК р ГАНЦ ХОЁР БУУДААД ААВАА ЭЭЖЭЭ НАМАЙГ АВААРАЙ ХАЙР НЬ ҮХЛЭЭ Ч ГЭХ ШИГ ЮМ БОЛНО ШҮҮ.УЛС БОЛ НЭГ ЖИЛИЙН ЦЭРЭГ ГЭДЭГ ЗАВХАРСАН БАЛАРСАН ЮМАА БОЛИМООР ЮМАА БХ ТӨСӨВӨӨ АХИУЛААД ЯДАХНАА ЭХ ОРНЫХОО ӨМНӨ ЦЭЭЖЭЭ ТҮХИЙЛГЭН ЗОГСОХ БАЙНГЫН АРМИТАЙ БОЛООЧ. НЭГ ЖИЛИЙН НУСГАЙЧУУД РОТ САЛАА ТАСГИЙН ЗАХИРАГЧАА ЧАНГАХАН ХООЛОЙГОО ЗАСАХАД ШЭЭСЭЭ ДУСАГНУУЛАН АР ГЭР ЛҮҮГЭЭ ХҮҮГЭЭ АВААЧ ГЭЖ ГОНГИНОЖ БАЙНА ЯАСАН Ч УЛЦГАР НЯЛЦГАР ЭНХРИЙХЭН ЭМЭГТЭЙЛЭГ БОЛЦОРСОН НУСГАЙЧУУД ВЭ? ТЭСВЭР ХАТУУЖИЛ ХҮМҮҮЖЛИЙН СУРГАЛТЫГ ОРУУЛААЧЭЭ.