ДЭЛХИЙ

Хатан хааны оршуулга: Хот түгжрэхээс сэргийлж, төрийн тэргүүнүүдэд автобусаар үйлчилнэ

Энэ сарын 8-ны өдөр таалал болсон Их Британийн хатан хаан Елизавета II-ыг оршуулах ёслол дэлхийн түүхэнд томд тооцогдох олон улсын шинжтэй үйл явдал болох нь тодорхой болоод байгаа билээ. Британийн Гадаад харилцааны яам энэхүү ёслолд улс, улсаас маш цөөн төлөөлөгч урьж, 19-нд болох оршуулах ёслолд зөвхөн төрийн тэргүүнүүдийг тэргүүн хатагтай нартай нь л оролцуулах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас авахуулаад маш олон улсын төрийн тэргүүнүүд оролцох нь тодорхой болоод буй.

Тэгвэл тус яам ээлжит гэнэтийн бэлгээ барьж, төрийн тэргүүнүүдийг хувийн онгоцоор биш, энгийн иргэний агаарын тээврийн онгоцоор ирэхийг шаарджээ. Мөн Англид ирсэн хойноо хувийн машин хөлөглөхгүй, нийтээрээ автобусаар үйлчилнэ гэсэн байна. Аюулгүй байдал талаас байж болшгүй мэт энэхүү мэдээллийг ВВС агентлаг өнөөдөр цацсан юм.

"Politico"-д бичсэнээр, гадаадын хэт олон нүсэр зочин ирж хотыг нь түгжрэлд оруулах вий гэсэндээ ингэж шийдсэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button