ДЭЛХИЙ

Шотландчууд Хатан хаантай салах ёс гүйцэтгэж байна

Их Британийн Хатан хаан Елизавета II энэ сарын 8-ны өдөр Шотландад таалал төгсөж, шарил нь одоо ч тэндээ байгаа билээ. Нийслэл Эдинбург хотноо Хатан хаантай салах ёс гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулагдаж буй бөгөөд иргэд олон мянгаараа оролцож байна.

Хотын яг төвд орших Гэгээн Гилесийн сүмд ёслолын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд орон нутгийн цагаар оройн 17:00 цаг /Монголын цагаар өнөө шөнө 00:00 цаг/ хүртэл тэндээ байх юм.

Хатан хааны шарилыг дараа нь Эдинургээс Букингемийн ордон руу тээвэрлэж, маргаашнаас нь Весминстерийн ордонд дөрөв хонуулж, ард иргэдэд салах ёс гүйцэтгэх боломж олгох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-13 12:27

Ёооё Элизабет тэгэх үү хүн англи хэлгүй байж болно гэхдээ дэлхийн де факто дуудлага, түүхийн мэдрэмжтэй баймаар байна гадаад мэдээний орчуулга хийдэг хүн захын мэдлэгтэй баймаар байна хаадын оны цолыг урд нь тавьдаг ёстой Гуравдугаар Чарльз гэмээр байна

Холбоотой мэдээ

Back to top button