ДЭЛХИЙЭнтертайнмент

Жүжигчин Ли Санг Бо гудамжинд мансуурч яваад баригджээ

Сөүлийн цагдаа нар өнгөрсөн бямба гарагийн 14.00 цаг орчимд Ганнам дүүргээс хар тамхинд мансуурсан нэгэн эрэгтэйг баривчилсан нь жүжигчин Ли Санг Бо байжээ.

Түүнийг “Хар тамхинд мансуурсан бололтой эрэгтэй хүн гудамжаар гуйвж дайваад яваад байна” гэсэн иргэдийн гомдлын дагуу гэрээс нь очиж баривчилсан байна. Жүжигчин үнэхээр мансуурсан байдалтай гэр рүүгээ явж орсон бөгөөд энэ хооронд түүнийг харсан 14 хүн цагдаагийн байгууллагад утасдаж дуудлага өгчээ.

Амралтын өдөр гарсан эл хэрэг өчигдөр олон нийтэд ил болсон байна. Түүнд Мансууруулах бодисын хяналтын тухай хууль зөрчсөн хэмээн буруутгаж шалгаж эхэлсэн талаар БНСУ-ын хэвлэлд бичиж байна. Ли Санг Бо нь өнгөрсөн онд гарсан “Эмэгтэй Монте Кристо” хэмээх цувралын голд дүрийн жүжигчин юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЭЗЭН
ЭЗЭН
9 сар 14, 2022 15:42

za huu naad medee chin hudlaa bolson shuu setguulch mnii huu zasaad dahiad medee oruulaarai. mansuuruulah yamar ch bodis heregleegui uvchniihuu emee uuj bgad zamd gants hoyr gishgedel aldsan. uuruu unuudur olon niited gomdoltoi bgaagaa medegdsen
aav n nas baraad setgel sanaanii ih daramtand bgaa yum bnleshu

Холбоотой мэдээ

Back to top button