ДЭЛХИЙ

Армен улс Азербайжаны асуудлаар НҮБ, ОХУ, ХАБГБ-д хандлаа

Армен улс Уулын Караабахад гаргаж буй Азербайжаны үйлдэлтэй холбоотойгоор НҮБ, ОХУ, ХАБГБ /Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, оросоор ОДКБ/-д нэгэн зэрэг ханджээ. Азербайжан улс Арменыг цэргүүдийнх нь явах замд газрын тэсрэх бөмбөг булсан, шалтгаангүйгээр гал нээсэн учир энэ үйлдлийнх нь төлөө шийтгэх болно хэмээн заналхийлсэн юм байна.

Тиймээс Армены Ерөнхий сайд Никол Пашинян өнгөрсөн шөнө Аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулж, ОХУ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, ХАБГБ-д хандах шийдэлд хүрчээ.

Ереван Азербайжан улс газар нутгийнх нь бүрэн бүтэн байдалд халдаж, тусгаар тогтнолд заналхийлж байгаа тул хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээ, олон улсын хэм хэмжээний хүрээнд хамгаалж өгнө үү гэж хандсан юм байна. Армен нь НҮБ, ХАБГБ-ын гишүүн бол ОХУ-тай Харилцан туслалцах гэрээтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-13 19:01

hend hamaatai umbee lalriin armen

Холбоотой мэдээ

Back to top button