СПОРТ

Белград 2022: Б.Хулан маргааш алтан медалийн төлөө барилдана

Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд оролцсон залуу тамирчин Батхуягийн Хулан Белградын дэвжээнд урамтай сайхан барилдаж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх хагас шигшээд Шведийн бөх Эмма Малмгренийг цэвэр ялж аваргын төлөө шалгарсан юм.

Б.Хулан өнөөдөр тэгшитгэлд 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Жакарта 2018 Азийн наадмын аварга Энэтхэгийн бөх Винеш Погаттай таарч 7:0 оноогоор, Шөвгийн наймд Казахстаны Жульдыз Эшимоваг 3:0, Азербайжаны Лейла Гурбановаг 4:1 оноогоор хожиж хагас шигшээд Эмма Малмгрентай барилдах эрхээ авсан юм. Маргааш АНУ-ын Доминик Пэрриштэй аваргын төлөө барилдана.

50 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Г.Отгонжаргал аваргын төлөө барилдахаар болсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Өнөөдөр Монголын баг тамирчдад ээлтэй байж, барилдсан дөрвөн бөхөөс хоёр нь ийнхүү алтан медалийн төлөө барилдахаар боллоо.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button