"Элэгний вирусийн шинжилгээг даатгалаар хийхийг 38500 хүн хүлээж байна"

“Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй зөвлөгөөнд ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын албаны хүмүүс оролцож, элэгний В, Д вирусийн халдвартай иргэдэд тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.
Тэд вирусийн эсрэг эм, эмчилгээг Монголд нэвтрүүлэхийг хүсчээ.
Тодруулбал, элэгний В, Д вирустэйгээ тэмцэж буй 38500 хүний төлөөлөл энд ирж, В, Д вирусийн шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар хийдэг болох асуудлыг ЭМЯ болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тавьсаар ирсэн одоог хүртэл шийдэгдээгүй. Элэг бүтэн амьдрах гэж үр хүүхэд нь бүлтийтэл хүлээж байна. Д вирусийн эсрэг эмчилгээг нэн яаралтай нэвтрүүлэхийг шаардлаа.
Монгол Улс элэгний В, Д вирусийн тархалтаар, энэ өвчний шалтгаант нас баралтаараа дэлхийд тэргүүлж, 3.4 сая хүн амтай Монгол улсын айл өрх бүрд энэ асуудал тулгамдаж байна. Төр засгаас Д вирусийн халдвартай иргэддээ анхаарал тавихгүй байгаагаас бид элэг бүтэн бус амьдарч байна.
Гэтэл ОХУ-д иргэд нь энэ эмийг авч хэрэглэж байна. Д вирусийн эмийг хэрэглээгүйгээс элэг хатуурч, хавдар болсноор нас баралтын тоо маш их нэмэгдэж байна. Д вирусийн эмчилгээг хийлгэж чадалгүй нас барсан 35 настай эмэгтэйн төр засагтаа хандсан үгийг өнөөдөр би уламжилъя. Тэр бүсгүй бие муу байхдаа утасдаж ядруухан хоолойгоор “Эгч ээ, Д вирусийн эмийг хэзээ оруулж ирнэ гэж байна. Танд мэдсэн юм байна уу?” гэж асуусан. Эмэгтэй хэсэг хугацаанд холбогдохгүй болсон. Удалгүй ар гэрийнх нь хүн надтай уулзахад ”Манай хүн Д вирусийн эмийг Монголд оруулж ирэхийг мөн ч их хүлээсэн дээ” гэж төр засагт минь дамжуулаарай гэж хэлээд үүрд явсан” гэх тэр хүний үг зүрх зүсэм хэцүү байсан. Энэ үгийг би төр засагтаа дамжуулж байна гэж хэллээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Д.вирус эм болон шинжилгээг даатг##д нэн даруй оруулж 3сая хүнд буян үйлдэж анхаар##даа төр аваачээ.
Хурдан эмчилгээтэй болохсон доо...
Тэр эмээ оруулаад өгөөч? Гуйя!????????????????????????????????????????????????????
Тэр эмээ оруулаад өгөөч??? Гуйя???????????????????????????????
Даанч хойрго байна шүү Төр засаг минь иргэдээ ямагт хоёрдугаарт тавьж байх юмаа. Бусад улс орны иргэд нь эн тэргүүнд нийгмийн тусламжаа авцан байх юм