Танд хэрэгтэй

ЭЕШ-ын монгол хэлний бүртгэл баасан гарагт дуусна

2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл хоёрдугаар сарын 6-ны 10:00 цагт эхэлсэн.

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийг 34117 сурагч төгсөнө. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 орчим мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад орно гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна.

Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
  • Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт

Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт буюу өргөдөл хүсэлт, эмчийн магадлагааг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.

ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна. Энэ шалгалт нь үнэ төлбөргүй. Бусад бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button