Танд хэрэгтэй
Элэгний В вирусийн эмийг 90 хоногоор бичиж өгдөг боллоо
Элэгний В вирусийн эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор авах боломжтой болсонд иргэд сэтгэл хангалуун байна.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 11-р тогтоолд "Элэгний В вирус"-ын эсрэг ерөнхий нэршлийн 2, худалдааны нэршлийн 4 төрлийн эмийг багтаасан.
Өмнө нь даатгуулагч-иргэд эдгээр эмийг сар бүр 30 ширхгийг ЭМД-ын сангийн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авдаг байсан бол одоо 90 хоногийн хэрэглээгээ нэг дор бичүүлэн авах боломжтой болсон.
ЭМДЕГ эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай тусламж үйлчилгээг худалдан авч даатгуулагч таныг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярлалаа