Нийгэм мэдээТанд хэрэгтэй
21 байршилд нөөцийн махыг 8300 төгрөгөөр худалдаална
Дөрөвдүгээр сарын 08, 09 буюу энэ амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно.
Улаанбаатарын Захирагчийн ажлын албанаас "Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8300 төгрөгөөр борлуулна. Үнэ нь бусад зах, худалдааны төвөөс 20-25 хувиар хямд байна. Өргөтгөсөн худалдаанд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана. Бэлтгэсэн нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах байгаа” гэж мэдээллээ.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.