УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Увсын ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнийн албаны машин осолдуулсан хэргийг шалгаж эхэлжээ

Увс аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ төрийн машин унаж яваад аваар гаргажээ.

Тодруулбал, 2023 оны долдугаар сарын 22-нд ээлжийн амралтаа авсан үедээ албаны 0004 УВХ улсын дугаартай "Prado-150" маркийн автомашиныг хувийн хэрэгцээндээ унаж яваад Түргэн сумын нутаг дэвсгэрт унагааж, гэмтээсэн тухай иргэн цахим орчинд мэдээлсэн байна.

Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад, "Энэ тухай Тээврийн цагдаагийн албанд албан ёсоор бүртгэгдсэн зүйл байхгүй. Харин тухайн орон нутагтаа зөрчлөөр бүртгэлд авч, шалгаж эхэлсэн байна" хэмээлээ.

Түүний хөлөглөдөг 0004 УВХ "Prado-150" автомашин нь нийт 60 мянган төгрөгийн торгуультай ч, төлөөгүй байгаа аж. 2017 онд 8000, 12,000 төгрөгөөр, 2021 онд 20,000, 2023 онд 20,000 төгрөгөөр тус тус торгуулж байжээ. Харин энэ зун машин осолдуулсан гэх ямар нэгэн торгууль, шийтгэл одоогоор бүртгэгдээгүй байна.

ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнийн хувьд: Аймгийнхаа ЗДТГ-ын даргын албыг чамгүй удаан хашиж байгаа. 2014, 2015 оноос хойш эл албанд томилогдсон. ЗДТГ-ын дарга болоод удаагүй байхдаа албан өрөөндөө хүн зодсон тухай мэдээлэл тухайн үедээ цацагдаж дуулиан дэгдээж байсан аж. 2020 онд ЗДТГ-ын даргаар дахин томилогдож ажиллаж буй. Боловсролын салбарт олон жил ажилласан нэгэн аж.

Тэрбээр хувьдаа 11 саяын үнэ бүхий "Hondo, Stream" маркийн нэг жижиг суудлын автомашинтай гэдгээ ХОМ-тээ мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 4, 2023 18:21

Тамгын газрын дарга бол төрийн мэргэшсэн �##�бан хаагч. Энэ бол маш ноцтой зөрчил. Төрийн өмчийг хувьдаа ашигласан. Мөн эвдсэн. Үүнийхээ төлөө энэ хүн уучл�##� гуйгаад �##�бан туша�##�аасаа чөлөөлөгдөх ёстой. Мөн улсыг хохиролгүй болгох ёстой. Тэгээд зөрчлийн хуулиар мөн хариуцлага хүлээх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button