ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

ETF-ийн арилжаа нэмэгдсэнтэй холбоотойгоор биткойны ханш өндөр хэвээр байна

Сүүлийн үед Биткойны ханш хурдацтайгаар өсөх болсон. Өнгөрсөн долоо хоногт тус арилжааны үнэлгээ түүхэн шинэ дээд түвшинд хүрч 72,886 мянган ам.доллар давсан юм. Харин өнөөдрийн байдлаар 67,896.03 ам.доллар байна. Энэ нь өмнөх түүхэн дээд үнэлгээтэй дүйх үнэ юм.

Эргэн сануулбал, тус криптовалют 2021 оны арван нэгдүгээр сард 68,999.99 ам.доллар хүрсэн нь түүхэн дээд амжилт байсан бол энэ удаагийн өсөлт уг үзүүлэлтийг давсан явдал болж байна.

Эл өсөлтийн ихэнх нь сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй арилжаалдаг сан буюу ETF-ийн арилжаа нэмэгдсэнтэй холбоотой юм. Тухайлбал, Энэ жилийн эхээр АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Биткойн дээр суурилсан ETF буюу биржээр арилжаалдаг санд зөвшөөрөл олгосон. Биткойн дээр суурилсан ETF-д зөвшөөрөл олгосон нь хүмүүсийн сонирхлыг сэдрээн, хөрөнгө оруулагчдад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шинэ боломж нээсэн билээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button